“Утаагүй нийслэл–2015” марафон гүйлтийн уралдаан болно

марафон

“Цэвэр агаар-Эрүүл амьдрал” уриан дор зохион байгуулагдаж байгаа “Утаагүй нийслэл–2015” марафон гүйлтийн уралдаан энэ сарын 3-ны  өдөр өглөөний 09:00 цагт эхэлнэ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах марафон гүйлтэд нийслэлийн иргэн бүр оролцох боломжтой аж. Мөн эрүүл мэндийн байгууллагын 500 гаруй ажилтан, албан хаагч оролцоно гэдгээ мэдэгджээ.

Улаанбаатар хотын хөрсний болоод агаарын бохирдол олон улсын дунджаас 10 гаруй хувиар илүү гэсэн тоон судалгаа гарчээ.

Тиймээс  “Цэвэр агаар-Эрүүл амьдрал”-ын төлөө биеийн тамир спортоор идэвхитэй хичээллэж өөртөө цаг зав гаргахыг Эрүүл мэнд спортын яамнаас нийслэлчүүдэд уриаллаа.


URL:

Сэтгэгдэл бичих