Намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн сард УИХ-ын энэ жилийн намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 197 дугаар захирамж гарган, намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн пүрэв, баасан гаригт өглөө 09:00 цагаас эхэлж, үдээс хойш 14:00 цагаасүргэлжлүүлж байхаар тогтоосон. Мөн хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга З.Энхболд захирамжаар тогтоожээ.
1/ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
2/ Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3/ Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4/ Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
5/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
7/ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
8/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
9/ Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10/ Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
11/ Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13/ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
15/ Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
16/ Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
17/ Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
18/ Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
19/ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
20/ Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
21/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
22/ Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
23/ Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
24/ “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
25/ Органик хүнсний тухай хуулийн төсөл;
26/ Хог хаягдлын тухай хуулийн төсөл;
27/ Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл.
URL: