Монгол бөхөө сурталчлахаар Солонгосыг зорилоо
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч Ү.Хүрэлбаатар, гарын цэц Р.Даваацэрэн улсын засуулч Д.Цогзол, улсын гарьд Ж.Батболд нарын бүрэлдэхүүнтэйгээр Солонгос улсыг зорилоо.
Тэд энэ сарын 2-7-ны өдөр тус улсад болох Дэлхийн тулааны урлагийн холбооноос зохион байгуулж буй олон улсын наадамд оролцож Mонгол бөхөө сурталчлах юм.
Дашрамд дуулгахад, дэлхийн тулааны урлаг нь 2009 онд НҮБ-ын ивээл дор байгуулагдсан бөгөөд өнгөрсөн жил анхны фестивалиа зохион байгуулж байсан юм.
Тэрхүү наадамд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж бөхчүүдийн хамт оролцож байсан билээ.
С.Туул
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: