Самар түүхээр яваад сураггүй алга болжээ
Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хужирт нарийн багийн “Дөвхөн” гэдэг газар ойд самар түүхээр явсан тус сумын иргэн Д /60 настай, эмэгтэй/ энэ сарын 29-ний өдрийн 18.00 цагийн орчимд төөрч сураггүй болсон мэдээллийг сумын тамгын газрын дарга Б аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 29-ний өдрийн 21:05 цагт мэдээлснийг хүлээн авч тус аймгийн орон нутгийн 11 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр,
Түүнчлэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч Э /11 настай, эрэгтэй/ энэ сарын 29-ний өдрийн 17:45 цагт хичээлээ тараад сураггүй болсон тухай мэдээллийг аймгийн цагдаагийн газрын жижүүр цагдаагийн дэслэгч Б аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 29-ний өдрийн 23:50 цагт мэдээлснийг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч, 1 автомашин, цагдаагийн газраас 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 20 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байна хэмээн Гамшгийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
URL: