570-аа барьцаанд тавьсан нь

Нэг залуу банкнаас ганцхан сая төгрөгийн зээл хүсэв. Банк мэдээж барьцаа шаардаж. Залуу “Лексус 570″-аа барьцаанд тавья гээд үлдээв. Банкны ажилтнуудын нүд оройдоо гарсан ч, барьцааг хүлээж авч гараашдаа найдвартай хадгалав гэнэ. Сарын дараа залуу ирээд сая төгрөгөө, дээр нь нэмээд, хүү болох 30 мянган төгрөгийг тушаав. Банкны ажилтнууд гайхсан хэвээр л.

Тэсгэлгүй яриа өдөв:
-Ганцхан сая төгрөгийн барьцаанд ийм том юм үлдээдэг. Чи нэг бол хэнэггүй чинь дэндсэн, нэг бол жаахан… юу… байх аа гэв.

Залуу:
-Би европоор аялал хийгээд ирлээ. Машинаа хотын төвийн дулаан гараашд үлдээе гэхээр 450 мянган төгрөгний төлбөр төлөх болчихоод. Тэгээд л танай банкинд хандсан юм л даа. Гучхан мянгаар машиныг минь бүрэн бүтэн хадгалж өгсөн та бүгддээ баярлалаа гэсэн гэнэ.


URL:

Нэр: zail Огноо: 30 September 2015

haha

Нэр: Anonymous Огноо: 30 September 2015

medmeer yum bn kkk

Сэтгэгдэл бичих