Ад шvгэлсэн АТГ-аас айж бэргэх нь аргагvй ээ

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсvрэн нар Зайсан дахь хорих ангид, Гvйцэтгэх албаны дарга Є.Алтангадас Тахир соёотод мужаан хийж байна.  Энэ байгууллагын удирдлагыг авч оддог хєєрхийлєлтэй хувь заяа тэднийг ч бас тойрсонгvй.

Тэд ийн хэцvv нэртэд хоёр жилийг vдэх учиртай. “Бvгд Найрамдах…”-аа дуудуулсан хvмvvс ялаа эдэлдгээрээ эдлэх л хэрэг. Харин АТГ-ын даргын оффис Зайсангийн хориход шилжээгvй л байлтай, энэ байгууллагын дараагийн удирдлагыг томилохгvй байсаар хэдийнэ жил тойрчихлоо. Учир нь АТГ-ыг ийн эзэнгvйдэхэд хvргэж буй, ёстой шид нь бvрдсэн гэмээр хэдэн “сайхан” шалтгаан байна гэлтэй.

Ер нь бол “АТГ-ын дараагийн дарга хэн бэ” гэдэг нь тийм ч шинэ сэдэв биш л дээ. Тэднийг анх хэрэгт холбогдож эхлэх vеэс л энэ тухай мэр сэр ярьж эхэлсэн. Эрхмvvдийг томилох эрх нь УИХ-д байгаа ч, хэн гээчийг санал болгох нь Ерєнхийлєгчийн бvрэн эрхийн асуудал. Одоогийн Ерєнхийлєгч АН-аас гаралтайг хэлэх vv тус нам дотор энэ албан тушаалын тєлєєх марафон хэдийнэ эхэлсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах элдэв нэрсээс харагдаж байна. Хамгийн сvvлд гэхэд л АН-ын томоохон зvтгэлтэн, нийслэлийн Баянгол дvvргийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Н.Амарзаяад АТГ-ын дэд даргаар ажиллах санал тавьсан талаар ярих боллоо. Гэхдээ тvvнийг татгалзсан гэх. Мэдээж Н.Амарзаяа эдгээр албан тушаалд очихоос татгалзсан эхний хvн биш. Цагдаагийн болон тагнуулын байгууллагын хэд хэдэн хvнд дээрх газрын дарга, дэд даргын суудлыг амласан ч цаадуул нь толгой сэгсэрсэн гэх юм билээ. Уг нь АТГ сур дуулиантайхан байгуулагдах тэр vед даргаар нь ямар азтай “аавын хvv” очих бол гэж битvvхэн хvлээж, чих тавьдаг цагаахан атаархагсад байсан уу гэвэл байсан.

Авлигын эерэг хуульд ч АТГ-ын дарга, дэд дарга нь тєрийн албанд 15-аас доошгvй жил ажилласан, 55 нас хvрсэн, эрх зvйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сvvлийн таван жил улстєрийн албан тушаал эрхэлж байгаагvй гэхчилэн єндєр шалгуур тавьсан байдаг. Тэргvvн комиссар Ч.Сангарагчаа ч Хан-Уул дvvргийн Цагдаагийн хэлтсийн дарга, нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Цагдаагийн академид тэнхмийн эрхлэгч, Эрvvгийн цагдаагийн газрын дэд дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Тагнуулын ерєнхий газрын Мєрдєн байцаах хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж, салбартаа танигдсан нэгэн. Энэхvv єндєр шаардлагыг ханган байж эдгээр албан тушаалд очно гэдэг нэр тєрийн хэрэг байжээ.

Харамсалтай нь одоо тэр vе хэдийнэ ард хоцорсон байна. Удирдлагынхаа толгойг залгидаг энэ газраас хэн хvнгvй цэрвэж байна. Ад чєтгєр шvглэсэн гэлтэй АТГ-ын даргаар ирэх саналыг хvлээж авч байгаа хvнийг “Єєрийнхєє хойдохыг єєрєє унших нь уу дээ” гэж шивэр авир хийх болж. АТГ-ын дарга нар асуудалд ороод байгаа нь даанч аймшигтай.

Гэхдээ яагаад. АТГ-аас албат юунд сэжиглэх болов. Энэ байгууллага яагаад ийм байдалд хvрэв.
Авлига эрх мэдлийг дагалддаг. Харин эрх мэдлийн нєгєє тал нь мєнгє, бизнес. Эрх мэдэл, мєнгийг нэгэн гарт тєвлєрvvлсэн улстєртэй манай нєхцєлд АТГ-ыг байгуулсан нь аз, эсвэл эз vv гэдэгт эргэлзэх хvн цєєнгvй байсан. Гэвч санаа нь сайхан юм гээд єндєр тбсєв, тусгай хангамжтайгаар байгуулсан АТГ анхнаасаа vндсэн зорилгоосоо хазайсан.

Vнэндээ энэ байгууллага Н.Энхбаяр Ерєнхийлєгчийн vед анх байгуулагдсан цагаасаа л vе vеийн улстєрчдийн гар хєл болсоор ирсэн юм. Ємнєх Ерєнхийлєгч гэхэд л санаа бодол нийлээгvй л бол намын журмын нєхдєє ч гэсэн АТГ-ээр дамжуулан намнаж явсан удаатай. Харин одоогийн Ерєнхийлєгч яг л Н.Энхбаярын замналаар замнаж яваа. Хууль хяналтын байгууллагад очсон гар хєлєєрєє дамжуулан Ч.Сангарагчаа нарыг суудлаас нь буулгаж, торны цаана суулгасан нь дєнгєж эхний жишээ. Амьтай эсэх нь мэдэгдэхгvй АТГ даргагvй болохоороо харин ч амь оров уу гэлтэй Ардын намын голдуу хvмvvсээр оролдож эхлээд байгаа. Ч.Сангарагчаа, Д.Сундуйсvрэн нарыг зайлуулснаар Монголын авлигын уул уурхай илчлэгдэж байгаа юм биш vv гэсэн мессэжийг Ц.Элбэгдоржоос илгээж байгаа бололтой. Цаашид ч єєрт олгогдсон бvрэн эрхээр дамжуулан гар хєлєє АТГ-д “суурилуулах” нь тодорхой.

Єнєєдєр энэ байгууллага авлигатай тэмцэх бус, авлигыг гардан бий болгогч улстєрийн хэсэг бvлэг хvмvvсийн эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болчихож. Эд мєнгє, эрх мэдлийн тєлєє хийснээ, хойшид хийх хэргээ нуун дарагдуулахын тулд тэд юу ч хийхээс буцахгvй. АТГ-ын дарга, дэд даргын бvрэн эрхийг тvдгэлзvvлэх эрх нь УИХ-ынх. Гэсэн хэдий ч УИХ дvлэгнэж дvлэгнэж “Бvрэн эрхийг нь тvдгэлзvvлэхгvйгээр шалгаж болно” гэхтэй зэрэг хууль хяналтынхан АТГ-ын удирдлагуудыг торны цаана суулгаж дєнгєсєн. Тиймээс ч АТГ гэгч байгууллага хэн хvний зvрхийг vхvvлэн, айдас хургаагч болсон гэлтэй.

АТГ-ын ажлыг vнэлэх энгийн бєгєєд vнэнд ойр арга бол Монголд авлига буурч байна уу гэсэн асуулт. “Сахил хvртээд шал дордов” гэгчээр АТГ-ыг байгуулагдахаас ємнє хэлэхээс ч цээрлэдэг байсан авлига гээч зvйл єнєєдєр хэн хvний амнаас, амьдралаас салахаа нэгэнт байж. Авлига гээч зvйл Монголын нийгэмд байх л ёстой зvйл шиг ойлгогдох болсоор нэн удаж байна. Тэгэхээр тєсєв мєнгє vрсэн энэ байгууллага олон аавын хєвгvvдийн толгойг цусдан байж заавал байх ёстой юу гэдгийг эрх баригчдаас асууя. Татан буулгадаггvй юм гэхэд єнгєрсєн хугацаанд юу хийснийг нь шалгаж тогтоовол яасан юм бэ, УИХ-ын дарга аа.

Б.НОМИН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих