Тяньжин хотыг 48 хоногийн хугацаанд сэргээн шинэчилжээ

танежинь

БНХАУ-ын боомт Тяньжин хотноо өнгөрсөн наймдугаар сард хүчтэй дэлбэрэлт болж, 170 гаруй хүн амиа алдаж, 20 мянган автомашин дэлбэрэлтэд өртсөн билээ.  Мөн сая гаруй хүн орон гэргүй болж, гудамж талбай бүхэлдээ сүйдсэн юм.

 

Тус улсын шинжээчид “Тяньжин хот хамгийн багадаа 1.5 тэрбум ам.долларын хохирол амссан” гэж мэдэгджээ.

 

Гэнэтийн ослын дараа Тяньжин хотын иргэдийг нүүлгэн шилжүүлж, хотыг битүүмжүүлж, сэргээн босгох ажлыг эхлүүлсэн билээ.

 

Тэгвэл Тяньжин хот өмнөх шигээ ногоон байгууламжтай, иргэдийн хувьд таатай хот болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлийн үеэр цуурсан байшингуудыг нураасан бол автомашинуудын сэгийг хотоос гаргажээ. Хятадын “wsj.com” сайтын мэдээлснээр “Өмнө нь автомашины граж, агуулах байсан газруудад цэцэрлэгт хүрээлэн барьж, зүлэгжүүлсэн” гэв.

 

Тяньжин хотыг 5000 гаруй ажилчид зургаан долоо хоногийн дотор хуучин хэвэнд нь оруулсан бөгөөд “Шинэчлэгдсэн Тяньжин хот ирэх сарын 11-нд нээлтээ хийж, иргэдээ хүлээн авахаар болсон” хэмээн тус улсын Байгаль орчны сайд мэдээлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих