Цаана чинь ”ЮМ” болох гээд байна уу…
Ингэж ярьсан, тандсан, асуусан яриа гадуур хэрж байна. “Юм” гээд байгаа нь мэдээж хэн нэгнийг огцруулах тухай яриа юм. Намрын синдром эхэлжээ. Хаврын хавар, намрын намарт засгаар оролдох тухай яриа гардаг. Сонгууль эхлэхэд ердєє наймхан сарын хугацаа vлдэж, эрх баригч намууд хєдєлгєєнд орж эхэлсэн нь дээрх яриатай холбоотой бололтой. Ойрмогхоны чих дэлдийлгэх мэдээ гэвэл МАН энэ сарын 16-нд Бага хурлаа хийж, энэ vеэрээ намын даргадаа итгэл хvлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэхээр тєлєвлєж буй юм байх. Ах намд єрнєж байгаа vйл явдлыг сэм чагнахад, намын дарга болохоор мєрєєдєгч ганц нэг хуний пиар хаа сайгvй пижигнэж байгаа тухай хэвлэлээр шуугьж байна. МАН-ын залуучууд голдуу нєхєд Тэрэлж, Хятадгvй аялж ийм хор найруулж байгаа гэнэ. Харин хєгшид нь ирэх сонгуульд унах нvхээ малтаагvй л юм бол толгоигоороо оролдоод яахав гэдгийг залуустаа сануулж байгаа сурагтай. Ийм гашуун тvvх бий гэдгийг мэдэх хашрууд хэлж байгаа биз. Засгийн газраа тэнцвэртэй байлгаж, С.Батболдоор даргалуулан дараагийн сонгуульд орохыг хэлж байгаа хэрэг. Єєрєєр хэлбэл, яалт ч vгvй vе нь ирж байгаа залуучууд шинэчлэл гэгчийг хvсч, vvнийг саармагжуулахаар эрх мэдэлтэй “хєгшид нь” тэмцэж байгаа бололтой.
МАН-ын даргын суудалд У.Хvрэлсvх, Є.Энхтvвшин нар єрсєлдєх гэнэ
Тэд С.Батболдын суудалд суух дараагийн хvний нэрсийг хvртэл тодруулаад амжсан бололтой. Овоо босгоогvй бол шаазгай юун дээр суух вэ. Тус намын залуучууд энэ зун, ”Тэрэлж-2″ тунхаг уулзалтын vеэр НАМЗХ, НАМОХ-ны залуучууд санаачлан намын даргад итгэл vзvvлэх эсэх асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргаж, єєрсдийн “удирдагч” У.Хvрэлсvхийг дэвшvvлэхээр сэм ярилцсан тухай олны яриа оргvй байх. Тэдний санаачлагыг єнєєдєр ил далд байдлаар УИХ-д суудалтай зарим гишvvд дэмжин, улмаар намын бага хурлаараа энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг хэн мэддээ. Намынхаа залуу vеийг єєрийн аясаар хєдєлгєж байгаа У.Хvрэлсvхтэй єрсєлдєхєєр саяхан МАН-ын бvлгийн ахлагч болсон Є.Энхтvвшин нэрээ дэвшvvлээд байгаа гэнэ.
Тvvнийг одоогийн МАН-д хамгийн том айдас болох Н.Энхбаяртай зєвшилцєлд хvрч, нэгдэн нийлэх асуудлыг хамгийн нааштайгаар шийдвэрлэх боломжтой хvн гэж намын нєхєд нь ихэд итгэж байгаа гэх. Є.Энхтvвшин Н.Энхбаяр нар олон жил улс тєрд хамтран ажиллаж ирсэн хvмvvс. Vvний илрэл болгон МАН-ын XXV их хурлын vеэр МАН-ын даргад С.Батболдтой тvvнийг єрсєлдєхєд Н.Энхбаяр ганцаарчлан Є.Энхтvвшин гишvvний єрєєнд уулзалт хийж, амжилт хvсч байсан гэдэг. Є.Энхтvвшин гишvvн ч vvнийгээ ил зарлаж, уг хурлын vеэр намын нєхдєдєє “Би Н.Энхбаяртай эргэн нэгдэн нийлэх асуудлыг шийдвэрлэж чадна” хэмээж байсан удаатай.
АН Хамтарсан Засгийн газраас гарах эсэхээ “бодож байна”
МАН дотор ийм асуудал єрнєж байх зуур, энэ сарын 20-нд АН VЗХ-ны хурлаа хийж, хамтарсан Засгийн газарт байх эсэх асуудлыг хэлэлцэхээр зэхэж байгаа бололтой. VЗХ-ны хурлын тов одоогоор VЗХ-ны гишvvдийн дунд албан ёсоор зарлагдаагvй байна. АН-ыг хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг одоогоор АН-ын 19 гишvvн дэмжиж, гарын vсэг хvртэл цуглуулаад байгаа гэв. Тэд АН хамтарсан Засгийн газарт орж хийх ёстой ажлуудаа хийсэн. Одоо болно. Уул уурхайн мєнгє асар ихээр урсч байгаа vед Засгийн газарт таван сайдтай байхын тулд хамтарсан Засгийн газарт байгаад яахав, сєрєг хvчний vvргээ гvйцэтгэе хэмээн цээжээ дэлдэх хvн цєєнгvй байгаа аж. Тэд энэ сарын 20-нд VЗХ-ны хурлаа хийхээр шийдвэрлэсэн нь єнєєдєр хvмvvсийн амны бай болоод байгаа “юм” болох эсэхийг шийдэх болов уу.
Н.Энхбаярт МАН євдєг сєгдєх эсвэл, АН Н.Энхбаярт мєнгє тєлж, ялалт байгуулна гэв
Эрх баригч хоёр намын тухай иймэрхvv бор шувуу нисч байх зуур 12 жил тєрийн эрх барих байгууллагын толгойд байсан, сvvлдээ улс тєрийн “vзэгдэл” гэж хvртэл нэрлэгдээд байгаа экс Ерєнхийлєгч тэдний аль алинтай нь наймаа хийхээр ухаанаа-уралдуулж сууна. Тvvний сийлсэн аргаар бол ирэх сонгуульд оролцоход нэг бол АН-аас МАХН-д мєнгє тєлж, Н.Энхбаярын намаас сонгуульд хvн дэвшvvлэх.
Vvний vр дvнд МАН-ын саналыг МАХН хувааж, АН мєрєєдєл болсон ялалтын тугаа авах. Тvvний энэ бодлого МАН-ынхныг сандаргаж, намын хуучин нєхєд нь тvvний харцаар хєдєлж байгаа гэнэ. Тvvний балгаар МАН-ын залуучууд дахин хvлээлгийн єрєєнд суух, харин улс тєрєєс гарах цаг нь болсон ч суудал руугаа сэм санаа алдагчид дахин дєрвєн жил суудалдаа тухлах боломж єндєр байгаа юм байна. Тухайлбал, Хэнтий аймаг намын сайтар бэлтгэгдсэн боловсон хvчин болох НАМЗХ-ны тэргvvн Л.Оюун-Эрдэнийг дэвшvvлье гэтэл Н.Энхбаярын дэвшvvлэх хvмvvст цохигдох тул тэдэнтэй єрсєлдєхvйц туршлагатай Д.Арвин гэх мэт хvмvvсийг оруулж ирэх шаардлагатай болж байгаа гэв. Энэ бvхэн нь МАН-д дахин нэг айдас дагуулж байгаа нь мэдээж. Хєгшин, залуу vеийн аль нэгийг нь гомдоож, гомдогсдын арми бий болговол наанадаж Н.Энхбаяр гvйх, цаашлаад Ц.Шинэбаяр шиг єрх тусгаарлаад явахыг байг гэх аргагvй.
Ц.Шинэбаяр “будаа”
МАН, АН, МАХН-ыг ийн ухаанаа уралдуулж байх зуур Н.Энхбаяраасаа урвасан Ц.Шинэбаяр дараагийн нvvдлээ бэлтгэж, Хамуг Монголын хєдєлмєрийн нам гэгчийг байгуулжээ. Тэрбээр энэ удаад дахиад л санаанд оромгvй хамтрагчийг сонгосон байна. Тvvний хамтрагчаар энэ удаад “Улс тєрд намайг орно гэж улстєрчид айж байгаа болохоор миний талаар элдвээр ярьдаг. Би хэзээ ч улс тєрд орохгvй” гэж байсан Vйлдвэрчний эвлэлийн дарга С.Ганбаатар тодорчээ. Тэрбээр єнгєрсєн хугацаанд улс тєрд орохоор єєрийгєє чамгvй бэлтгэж Хєдєлмєрийн нам гэдэг нэртэй нам байгуулахаар хєєцєлдєж байжээ. Тvvний бие даасан тоглолт тєдийлєн амжилттай бус байсан тул экс Ерєнхийлєгчийн хамсаатныг хань татжээ. Єрхєє татаад удаагvй байгаа Хамуг Монголын хєдєлмєрийн намаас Дархан-Уул аймагт С.Ганбаатарт нэр дэвших нь. Харин Ц.Шинэбаяр гишvvний хувьд нийслэлд нэр дэвшихээр зэхэж байгаа гэх мэдээлэл чих дэлслээ. Тэдний энэ байдлыг харсан улс тєрийн хvрээнийхэн эдний намын ирээдvйг харвал Хамуг Монголын хєдєлмєрийн нам биш Хамуг Монголын гомдогсдын нам л болох байх. Ц.Шинэбаяр, С.Ганбаатар нартай нам намын гомдогчид нийлж, хєдєлмєрлєнє байх гэж байв. Нєгєєтэйгvvр Ц.Шинэбаярыг хєєрхий будаа болж дээ хэмээн єрєвдєх хvн цєєнгvй байна. Том модноос тасарсан навч ургадаггvйн адил Ц.Шинэбаяр гэгчийн карьер дууссан байж ч мэдэх. Хvйтний ам наашилж, хєхvvрийн ам цаашилж байгаа энэ цагт улс тєр “амилж” эхэллээ.
С.Энхзаяа
URL: