Эрдмийн єргєєндєє Эх орныхоо ирээдvй хойчийн эзэд минь ТАВТАЙ МОРИЛ
Сэтгэл догдолж сэм сэмхэн хоног тоолох есдvгээр сарын нэгэн айлчлан ирлээ. Энэ єдєр сурагч оюутан насны нэгэн хичээлийн шинэ жил vvдээ нээж байна. Бага ангийн сурагчид цэцгийн баглааг гартаа атган сургуулийнхаа зvг догдлон гvйх энэ л єдєр тэдний хувьд хамгийн их баяр хєєр авчирдаг єдєр нь. Ахлах ангийн сурагчид, оюутан залуус ч анги тамхим, анд нєхєдтэйгээ уулзахаар мєн л яаран хурдан алхална. Ганцхан энэ л єдєр хvн бvр хєєр баяслаар дvvрэн байдаг. Ганцхан энэ л єдєр хvн бvр хамгийн гоё сайхан хувцасаа ємсєєд шинэ дэвтэр, шинэхэн балтай сургуулиа яаран зорьдог.
Дєнгєж сургуульд орох гэж байгаа бяцхан хvv сургуулийнхаа vvдэнд бишvvрхэнгvйхэн зогсож, ээж ааваасаа хагацаж vл чадна. Єєрєєсєє томхон цvнхтэй, єрєєлєєс ялгагдахааргvй биетэй тэр л бяцхан хvvхдvvд єнєєдєр эрдмийн их єргєєнд хєл тавьж байна.
Харин энэ хичээлийн жил магадгvй эрдмийн єргєєнд суралцах сvvлийн жил нь байгаа олон оюутан сурагчид бий. Тэд бол анхлан vзэг барьж А vсгээ сурах алдрай бяцхан жаалаас эхлээд амьдралын их замд хєл тавих гэж буй эх орны залгамж халаа болсон залуучууд. Тэд энэ л эрдмийн єргєєнд эхлээд энэ л єргєєнєєсєє амьдралын их харгуйд хєл тавьдаг. Эргээд бодоход олон жил ч эрдмийн єргєєгєє бодохоор салж хагацаж чаддаггvй тэр л цаг нэг л єдєр хvн бvрт тохиолддог нь хорвоогийн жам. Найз нєхєд халуун дотно уур амьсгалаар хvрээлэгдсэн тэр л орчноосоо салахыг хvсдэггvй нь хvний зан гэлтэй.
Эрдмийн єргєєндєє дахиад ганцхан жил сурчих юмсан даа гэх бодлыг тээж єргєєгєє гуниглангуй vдэх сурагч, оюутан нас буцаад дурсахад vнэхээр сайхан. Эрдмийн єргєєгєє тєгсєж сvvлчийн дурсамж хичээлийнхээ дурсгалын дэвтэрт гунигын нулимс дуслуулж байсан цаг яг л єчигдєрхєн юм шиг. Энэ бол сурагч оюутан насны гэгээн бас алтан vе гэхэд болно. Одоо ч миний бие ‘’Есдvгээр сарын 1-н’’ гэдэг vгийг нандигнадаг нэгэн. Яагаад ч юм дахиад сурахгvй хэрнээ энэ л єдєр сэтгэл минь дотроосоо єєрєє огшоод л ирдэг нь гайхалтай. Яг л сургуулиа бэтгэртлээ санасан бяцхан хvv шиг гvйгээд очмоор санагдана. Гэвч тэр цаг ард хоцорчээ. Гэнэн хонгор сурагч нас минь эргээд олдохооргvй болчихож. Болдогсон бол дахиад сурагч насандаа очих юмсан гэж мєрєєдєхєєс єєр яах ч билээ дээ. Ийм бодол орж ирэх vед єєрийн эрхгvй сургууль руугаа яаран явах хvvхдvvдийг хараад атаархуу сэтгэл хєдлєнє гээч.
Энэ л эрдмийн єргєєндєє дvv нар минь хvн бvрийг атаархтал сураарай, Энэ л эрдмийн єргєєнєєсєє дvv нар минь эх орныхоо ирээдvйг бvтээлцээрэй. Энэ л эрдмийн єргєєндєє дvv нар минь эргээд дурсах ариун дурсамжаа vлдээгээрэй, энэ л эрдмийн єргєєнєєсєє дvv нар минь эрдэнэт хvмvvн болоод vдээрэй.
URL: