Өрөөсөн нүдтэй офицер-муур тэтгэвэрт гарчээ

7c97261b-22d2-4686-ba28-3d799aaa5a54Канадын Халифакс музей ажилтнууд 15 жил хамт ажилласан нэг нөхрөө тэтгэвэрт үдэн гаргаж, үдэшлэг хийсэн байна. Тэрхүү нөхөр нь өрөөсөн нүдтэй муур ажээ. Энэ тухай People-д дэлгэрэнгүй мэдээлсэн байна.

Улаан Эрик хэмээх нэртэй үслэг дөрвөн хөлтөн бол музейд хяналтын офицер болж мэрэгчидтэй тэмцэж иржээ. Эрикийг гудамжнаас олж өсгөжээ. Тэр хэцүү үүрэг даалгавруудыг даван туулсан аж.

Тэр болон түүний хамтран ажиллагсад “тоо томшгүй олон мэрэгч”-ийг устгажээ. Ажилчид болон зочид тэдэнгүй байсан бол музейг харх, хулганаас хэрхэн хамгаалах байснаа төсөөлж чадахгүй байгаа аж.

Улаан Эрикийг үдсэн үдэшлэг дээр олон фэнүүд нь хүндэтгэж талархдагаа илэрхийлжээ. Тэдний хувьд түүнийг “хамгийн үр дүнтэй” болон “хамгийн тогтвортой” ажилласан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих