Төрсөн эгч С.Цэцэгмаа нь төрсөн дүүгээ залилжээ
Өнөөдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний Мэдээллийн төвд “ Иргэдийн шудрага шүүх “ ТББ-аас мэдээлэл хийлээ. Сонгино-Хайрхан дүүргийн нэгдүгээр хорооны 77 б тоотод оршин суудаг Ж.Төрсайхан, эхнэрийнхээ төрсөн эгч болох С.Цэцэгмаа, түүний нөхөр А.Бат-Эрдэнэ нарт залилуулж Хас банкны дарамтад байгаа тухай тус ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэллээ.
Учир нь 2013 оны гуравдугаар сард хадам эгч С.Цэцэгмаа түүний нөхөр А.Бат-Эрдэнэ нар Сонгино-Хайрхан дүүргийн нэгдүгээр хорооны 77-ийн 10-ийн а,б тоот дахь хоёр айлын хашааны газрыг хүргэн дүү болох Ж.Төрсайханд нэг талыг нь дөрвөн сая төгрөгөөр заржээ. Ж.Төрсайхан тус газарт 30 сая төгрөгөөр үнэлэгдэх байшин барьж орох оронтой болжээ. Гэтэл саяхан Хас банкнаас танай хашаа байшинг битүүмжилнэ. Танай 10 а тоотод оршин сууж байсан С.Цэцэгмаа энэ газар, хашаа байшинг барьцаалж 2014 оны зургаадугаар сард манай банкнаас 44 сая төгрөгийн зээл авсан. Өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй Турк улс руу оргон зайлсан гэжээ. Тухайн үед Ж.Төрсайхан газрын гэрчилгээгээ авъя гэж хадам эгчдээ удаа дараа хэлж байсан боловч одоохон өгнө, гараагүй байгаа гэдэг тайлбарыг өгч байжээ. Төрсөн эгч нь төрсөн дүүгээ залилна гэж яаж санах билээ. Өнөөдөр Ж.Төрсайхан эхнэр, 0-6 насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Гэтэл эхнэрийнхээ эгчид ийнхүү залилуулж өөрийнхөө хүч хөдөлмөрөөр босгосон гэр орноосоо хөөгдөж байгаа нь шударга бус хэмээн үзэж “ Иргэдийн шударга шүүх” ТББ байгууллагад хандсан байна. Ж.Төрсайхан ” Би энэ хорооны засаг даргын тодорхойлолтоор группт орж,сонгууль хүртэл өгч явсан. Гурван жил гаруй амьдарч байдаг. Гэтэл яагаад хорооны засаг дарга банкинд гаргаж өгсөн тодорхойлолтоо нягтлаагүй, Үл хөдлөх хөрөнгийн газар ч гэсэн миний барьсан байшинд дутуу судалгаа хийсэн байх магадлалтай.” гэв. “ Иргэдийн шудàрага шүүх “ ТББ-аас ах дүүгээ залилсан ийм гомдол манайд олон ирдэг. Тиймээс энэ гомдлыг шалгаж үзээд Захиргааны хэргийн шүүхэд хандаад байна. Хариуцагчаар нь Үл хөдлөх хөрөнгийн газрыг өгсөн байгаа. Зээл авсан иргэд Туркт оргон зайлсан учраас боломжгүй байна. Нөгөө талаар шүүх энэ хэрэгт шударга ажиллана гэдэгт найдаж байна гэлээ.
Эх сурвалж:zms.mn
URL: