Playboy-н модель Биберыг алгаджээ


Playboy-н модель Сара Харрис түүний хөх дэлэнгээс барьж авсан Канадын дуучин Жастин Биберыг алгаджээ. Хэрэг явдал өнгөрсөн наймдугаар сард Playboy сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнерын Лос-Анжелес дахь харшид болсон аж.Харрисын найз бүсгүй дуучин залуутай зургаа авахуулахыг хүссэн боловч цаадах нь татгалзжээ. Найзыгаа тайвшруулахын тулд Сара Биберыг шүтэн бишрэгчидтэйгээ зургаа авахуулаад дэндүү залхчихсан байх хэмээн таамаглажээ. Түүний үгийг сонсоод дуучин залуу талархсандаа тэвэрч аваад хацар дээр нь үнссэн байна.

“Дараа нь тэр миний хөхийг базласан. Би бодож, тээнэгэлзэлгүйгээр түүнийг алгадсан” хэмээн модель бүсгүй өгүүлэв. Бибер бачууртлаа уурласан ч биеэ барьж чадсан гэнэ. Гурав хоногийн дараа Бибер түүн рүү утасдаад уучлал хүсчээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих