Сэргээш хэрэглэсэн хоёр бөх шинжилгээ өгнө
Тэгш дөрвөн ой тохиосон энэ жилийн Улсын их баяр наадмын үеэр цол авсан Ховд аймгийн Мянгад сумын уугуул “Гарьд зам” компанийн бөх Г.Алтангэрэл, мөн аймгийн Чандмань сумын уугуул, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх, улсын начин цол авсан Ч.Цогбаяр нар сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдсон билээ.
Бөхчүүд А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол В сорьцын шинжилгээ хийлгэх эрхтэй аж.
Тиймээс А сорьцын шинжилгээ нь эерэг гарсан дээрх хоёр бөх В сорьцын шинжилгээ өгөх хүсэлт тавьжээ. Уг шинжилгээг БНСУ-ын талаас ирэх сарын дундуур авахаар тогтжээ.
URL: