Ажилтнаа зодож, хүчирхийлсэн үү?

4a89b155620d9688greatТөв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Ариунболд нарын гурван хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилтан бүсгүй болох 25 настай Б-г зэрлэгээр зодож, хүчирхийлсэн аймшигт хэргийг энэ сарын 24-нд үйлджээ.

Хохирогч бүсгүйн хүргэн ах “Миний дүү Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газарт ажилладаг. Энэ сарын 24-ний өдөр удирдлагууд нь малын гоц халдварт өвчин гарсан гэж хуураад айлын унага тамгалах найранд аваад явсан юм билээ. Удирдлагууд нь явъя гэхээр ажилтан нь юм болохоор татгалзаж чадаагүй гэсэн. Гэтэл дүүг минь зодож, цустай нь хутгаад орхиод явсан байгаа юм. Одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна” гэж ярив.

Харин хэргийн газар ажилласан цагдаагийн байгууллагын эх сурвалжаас дэлгэрэнгүй мэдээллийг тодруулахад “Одоогоор хэрэгт гурван хүнийг сэжигтнээр Эрүүгийн хуулийн 96-д зааснаар буюу бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт сэжигтнээр татан Төв аймгийн Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Мөн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг баривчилж, цагдан хорьсон. Хохирогчийн ар гэрийнхэн болон эмч нарын зүгээс хүчиндсэн байж болзошгүй гэж үзэж байгаа тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гомдол гаргаж, шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариу гараагүй байна” гэв.

Хэрэв тус шинжилгээгээр үрийн шингэн илэрвэл Эрүүгийн хуулийн 126-д зааснаар хүчингийн хэрэгт буруутган хэрэг үүсгэх юм байна. Хэргийн газарт очиход Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, тасарсан байдалтай машиндаа байсан. Харин машины гадна хохирогч бүсгүй их хэмжээгээр зодуулсан байдалтай ухаан алдсан байсан талаар гэрчүүд ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: bi Огноо: 29 September 2015

yana da burhan mini iim tur zasag tai humuus hend itgeh bolj bnaa zamiin neg hund bol bolgoomjtoi bhgui de gj helehsen iim l muussain.yumnuud turiin alband shurgaldag yum bnshde odo yaj argalah gj guildeh bol do harj l baiy hairan saihan zaluu busguig

Нэр: Н,ЭНХБАЯР Огноо: 29 September 2015

Монгол төрийн гутамшиг АН-ын боловсон хүчний нүүр царай

Нэр: Zochin Огноо: 29 September 2015

Iim l yos surtahuuntai hymyys turiin alband bna shyy dee

Сэтгэгдэл бичих