Л.Гүндалай: Би жижигхэн аймаг байтугаа улсын хэмжээний, төрийн хэмжээний их хурлыг 3-удаа тарааж явсан хүн шүү /Видео/

gundalaiiii5144Бямба гаргаас эхэлж Баян булаг багийн “зээл”-ийн хэсэгт иргэд гэр майхан барьж “газар авна” гэж цуглаад байна. Тэгвэл даваа гарагт буюу өнөөдөр Л.Гүндалай тэргүүтэй хүмүүс ЗДТГ-ын байранд ирж аймгийн удирдлагуудад хандаж тухайн газрыг “иргэдэд олго” гэсэн аман шаардлага тавьсан юм. Энэ үед Засаг дарга С.Дангаасүрэн эзгүй байсан тул түүний орлогч Д.Энхбаттай уулзлаа. Түүнчлэн аймгийн Ардчилсан намын дарга М.Батчимэгтэй утсаар холбогдож “тухайн газрыг иргэдэд өг” гэлээ.

Л.Гүндалайг АЗДТГ-ын байранд ирэх үеэр ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байсан юм. Тэрээр уг хурал дундуур ИТХ-ын тэргүүлэгчдэд хандаж “гэрээ барьчхаад буй иргэдэд газар олго” гэж мэдэгдлээ.

 

Ирэх жил болох УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ийнхүү албан бусаар эхэлжээ. Гэхдээ эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд жирийн иргэдийн зовлонгоор “шоу” хийж байгаа нь харамсалтай юм. Ард түмнээ хайрла намын дарга Л.Гүндалайгийн хувьд хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д олон жил ажилласан. Ардчилсан төрт Монгол улсад бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстойг маш сайн мэдэх учиртай. Гэтэл тэрээр иргэдийг турхирч аймаг орон нутгийн хэвийн амьдралыг тэмцэл, үймээн самуунд уриалж байна. Энэ нь цаашид маш олон эрсдэлийг дагуулж болох тул ард иргэд та бүхэн хуулиа дээдэлж аливаа улс төрийн хүчин, улс төрчийн эрх мэдэл, албан тушаалд хүрэх гэсэн оролдлогын золиос болохгүй байхыг уриалъя. Энэ бүх үйл явдлыг эхлүүлсэн ноён Л.Гүндалай цугласан иргэдэд ямар нэгэн тайлбар хэлэлгүй өдрийн 15 цагийн орчимд Улаанбаатар руу явсан байна.

 

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдэгдэл хүргүүллээ


URL:

Нэр: зочин Огноо: 29 September 2015

САЙХАН ГАР ШҮҮ.

Нэр: Anonymous Огноо: 29 September 2015

NIAMKA AKHD XELNE SHUU KKK

Нэр: БӨМХ Огноо: 29 September 2015

ГҮНБАЛАЙ

Нэр: Ih medegch Огноо: 29 September 2015

Noen soliot..

Нэр: Jagaa Огноо: 1 October 2015

Khund gar daa

Сэтгэгдэл бичих