Жуулчид Монголд нисдэг камертай аялал хийжээ

Австралийн жуулчид энэ зун Монголын нутгаар нисдэг камертай аялал зохион байгуулжээ. Ингэхдээ тэд мотоцикль хөлөглөн “DJI Phantom 3 Professional” дүрсний өндөр чанартай камераар аяллаа бичсэн байна.

Тэд Австрали энэхүү аяллаа зохион байгуулахаар төлөвлөж байсан ч тус улсын Иргэний нисэхийн аюулгүй байдлын байгууллагаас зөвшөөрөөгүй бөгөөд ирэх оны хоёрдугаар сар хүртэл хүлээх хэрэгтэй гэж үзжээ.

Тиймээс уг камерыг ашиглан зугаатай аяллаа бичихийн тулд талын Монголыг зорьсон нь энэ аж. Монгол улс нисдэг камертай холбоотой ямар нэгэн хууль батлаагүйг жуулчид онцолсон байна. 4к ультра дүрсний нягтралтай “DJI Phantom 3 Professional” нисдэг камераар талын Монголын байгалийн үзэсгэлэнг хальсандаа буулгаж, бичлэг хийжээ.


URL:

Сэтгэгдэл бичих