Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өдөр өнжүүлэх төвтэй боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд нэгдэж байгуулсан “Гэгээлэн” өдөр өнжүүлэх төв өнөөдөр нээлтээ хийлээ.

Уг төвийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх,  нийгэмшүүлэх бөгөөд эцэг, эхчүүд хүүхэдтэй хамт байхын зэрэгцээ гар урлал, бэлэг дурсгалын зүйлс хийх, хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдаж байгаа ажээ.7e2bac_MPA_1088_x800“Гэгээлэн” ТББ-ын зохицуулагч Ё.Одгэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлын эхнэр, нөхөр хоёрын нэг нь заавал хүүхдээ харж гэртээ байх болдог. Манай гэр бүл ч гэсэн тийм нөхцөл байдалд байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусадтай харилцуулахгүй, нийгэмшүүлэхгүй бол маш хурдан ганцаардмал байдалд орчихдог. Тиймээс хүүхдүүдээ хөгжүүлэхийн төлөө  нэгдэж, өдөр өнжүүлэх төвтэй болохоор зорьсон. Өнөөдөр өдөр өнжүүлэх төв маань албан ёсоор нээгдэж, гэртээ суухын оронд эцэг, эхчүүд хүүхдүүд маань нэг нэгнээсээ суралцаж, нэг хамт олон болж байгаадаа баяртай байна.

Миний хувьд хүүхдээ нийгэмшүүлэхийг байнга хичээдэг. Хүчин зүтгэлийн маань үр дүнд хүүхэд маань тусгай сургуулиас жирийн сургууль руу шилжсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүддээ “Хүүхдээ битгий ганцаардуулж гэрт нь байлгаарай, өвчнийг нь эрт оношлуулж, олон нийттэй байнга харилцуулаарай, дэмжээд өгвөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрүүл хүүхэдтэй харьцуулахад бие даах чадвараараа илүү байдаг юм шүү” гэж хэлмээр байна.

Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хорооны хүүхдүүд хамрагдах уг өдөр өнжүүлэх төвийн байрыг дүүргийн ЗДТГ-аас гаргаж өгсөн байна. Түүнчлэн олон төрийн бус байгууллага, хувь хүмүүс тусалсан гэдгийг “Гэгээлэн” ТББ-ын тэргүүн Н.Цэрэннадмид хэлж байлаа.

Гэрэл зургийг Г.Өнөболд /mpa.mn/

C456ad mpa 1074 x800

1
F67688 mpa 1061 x800

2
A78f0f mpa 1051 x800

3
481821 mpa 1142 2  x800

4
Facfdd mpa 1055 x800

5
122159 mpa 1121 1  x800

6
7e2bac mpa 1088 x800

7
4dc0b8 mpa 1081 x800

8
731e49 mpa 1079 x800

9
096335 mpa 1077 x800

10
5732f8 mpa 1093 x800

11

Dd4aaf mpa 1132 x800


URL:

Сэтгэгдэл бичих