Испанийн Ла лиг: Месси гэмтэж, Реал тэнцэж, Шар шумбагчид тэргүүлсэн 6 тойрог
Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн тоглолтууд явагдалаа. Эзэн хааны “Реал Мадрид” талбайдаа “Малага” клубыг хүлээн авсан тоглолтондоо хуурай тэнцсэнээр 2 байр ухарч хүснэгтийн гуравдугаарт бичигдээд байна.
Португали довтлогч алдарт Хосе Раулийн 323 гоолын амжилтыг эвдэж клубын шилдэг мэргэн бууч болоход ердөө гурван гоол дутуу байгаа ч дараалсан гурван тоглолтонд гоолдож чадсангүй.
Мөн өнгөрсөн лхагва гарагт Барселонаг 4-1 харьцаатай хожсон Селта Виго клуб өчигдөр Эйбарын эсрэг тоглож 1-1 харьцаатай тэнцсэнээр хүснэгтийг тэргүүлэх боломжоо алдсан.
Мөн “Барселона” клуб довтлогч Луйс Суарес дубль хийсний ачаар өрсөлдөгчөө 2-1 харьцаатайгаар хожсон ч харамсалтай нь тоглолт эхлээд ердөө гуравхан минут болж байхад Meсси зүүн өвдөгнийхөө холбоосыг гэмтээж талбайг чөлөөлсөн. Түүнийг 7-8 долоо хоног талбайд гарч чадахгүй болсон талаар Испанийн хэвлэлүүд мэдээлж байна.
Харин Виллериал баг довтлогч Лео Баптистао нь гоолдсоноор Атлетико Мадридыг 1-0 харьцаатай хожиж Ла Лигийг тэргүүлж эхлээд байна.
URL: