Өнөөдөр Балжинням, Дашням давхацсан Намрын дунд сарын шинийн 16-ны өдөр

зурхай

Аргын тооллын 9 сарын 29-ны мягмар гараг, билгийн тооллын намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 16-ны ангараг гараг, 2 хар мэнгэтэй, үхэх барилдлагатай, гал суудалтай, дэлгэрүүлэгч одтой, шар бич өдөр. Өдрийн наран 7:03 цагт  мандан, 18:45  цагт жаргана.

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, хурим найр хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


URL:

Сэтгэгдэл бичих