Намрын чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтов
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 197 дугаар захирамж гаргав.
Уг захирамжид, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн захирамжлах нь: 1. УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн пүрэв, баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжилж байхаар тогтоосугай.
2.Энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт үүрэг болгосугай” гэжээ.
URL: