Японы сайд огцорч, цалингаа эргүүлэн төлөхөөр болжээ
Японы Боловрол, соёл, спорт, шинжлэх ухаан, техникийн сайд Хакубун Симомура “Ёёги” цэнгэлдэх хүрээлэнг барих ажилтай холбоотой хэргийн төлөө хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлж, хагас жилийн хугацааанд авсан цалингаа эргүүлэн төлөхөөр болжээ.
Сайд өмнө нь огцрох өргөдлөө өгсөн ба нийт 900 мянган иен (7500 ам.доллар) төлөх боловч парламентын гишүүний цалингаа хэвээр хадгалах аж.
Спортын сайдаас гадна хэд хэдэн албан тушаалтан Токио дахь“Ёёги” цэнгэлдэх хүрээлэнтэй холбоотой дуулианд өртөж, хариуцлага хүлээхээс гадна цалингийнхаа нэг хэсгийг эргүүлэн төлөхөөр болсон байна. Тус цэнгэлдэх хүрээлэнд 2020 онд болох зуны олимпийн тоглолтын гол тэмцээнүүдийг зохион байгуулах юм.
Уг байгууламжийн төсөвт өртөг 1.08 тэрбумаас 2.1 тэрбум ам.доллар болж, бараг хоёр дахин өссөн тухай мэдээлэл өнгөрсөн наймдугаар сард дуулиан тарьсан юм. Үүний дараа тус барилгын төсвийг дахин нягталж, 1.2 тэрбум болтол бууруулж чадсан байна.
URL: