Анагаахын оюутнууд эко цогцолбортой боллоо
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд “Оюутны эко цогцолбор”-ынхоо нээлтээ хийлээ.
Оюутан залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хичээл номоо давтах, тухтай орчинд амрах бүхий л боломжийг бүрдүүлж өгчээ.
Монголын нэр хүндтэй гэгдэх бүхий л их, дээд сургуулийн дунд дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжиж байгаа.
Энэ хөтөлбөрийн хүрээнд оюутны сурах, ажиллах, амьдрах нөхцлийг илүү таатай болгох чиглэлээр сургуулиуд цөөнгүй ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа аж. Тэгвэл энэхүү ажлын нэг нь АШУҮИС-ийн оюутны эко цогцолбор гэдгийг тус сургуулийнхан онцолж байсан.
Энэхүү эко цогцолборыг улсын болон сургуулийн хөрөнгө оруулалтаар 570 сая төгрөг зарцуулж, нийтдээ 1350 ам.метр талбайг тохижуулан, богино хугацаанд ашиглалтад оруулсан аж.
Эко цогцолборт оюутнуудад үйлчилэх кофе шоп, номын дэлгүүр, АШУҮИС-ийн дурсгалын дэлгүүр гээд бүхий л зүйл байгаа. Өнөө цагт ухаалаг утсаар бүхий л мэдээллийг авч болох боломжтой болсон. Тэр ч утгаараа утасгүй интернэт орчныг хүртэл бүрдүүлж өгсөн юм билээ.
Энэхүү цогцолборыг эко гэж нэрлэсэн учир нь цогцолбор шилэн дээвэртэй. Нарны гэрэл шууд тусна, дотор усан оргилуур, ногоон байгууламжийг цогцлоожээ.
URL: