Их сургуулийн захирлууд бvгдээрээ худалч

Жил бvр их, дээд сургуулийн удирдах зєвлєл хуралдаж, сургалтын тєлбєрєє 20, 30 хувь гээд л vзэмжээрээ нэмдэг байдал газар авч байгаа.  Єнгєрсєн жил, тэрний цаад жил, бvр ємнєх жилvvдэд ч ямар нэг шалтгааны улмаас нэмэгдсээр л ирсэн. Ихэнхдээ тєлбєр нэмэгдэж байгаагийн буруутан нь инфляци болж таардаг. Энэ жил ч гэсэн тєлбєр нэмдэг уламжлал давтагдлаа. Гэхдээ салбарын яамных нь сайд багш нартай уулзаж, учир утгагvй олон хувиар нэмэх гэж байсныг нь “хазаарласан”. Єнєєх шалтаг болгоод байдаг инфляцийг тоооцож vзээд 9.4 хувиар нэмэхэд болно гэсэн зєвшєєрлийг єгсєн. Тухайн vедээ улсын их сургуулийн захирлууд санал нийлж, зєвшєєрєєд гарсан нь саяхан. Гэтэл бодит байдал дээр асуудал арай єєр тийшээ эргээд байх шиг.

Єєрєєр хэлбэл их сургуулийн захирлууд сайдын ємнє ам єгчихєєд бодит байдал дээрээ тєлбєрєє 9.4-єєс илvv хувиар нэмээд байгаа юм. Хатуухан хэлэхэд тэд худалч болж таарах нь. Харин МУБИС-ийн захирал, удирдах зєвлєл хэлсэн амандаа хvрч 9.4 хувиар нэмсэн бололтой.

Ерєнхийдєє их, дээд сургуулийн тєлбєр хэрхэн нэмэгдсэн талаар оюутнуудаас сураглахад мэдрэгдэж байсан юм. МУБИС-ийн оюутнуудын хэлж буйгаас тооцож vзвэл 9.4 хувиар нэмнэ гэсэн амлалт хэрэгжиж эхэлж. Єнгєрсєн жил тус сургуулийн тєлбєр 904 мянга байсан бол энэ жил 990 болж єссєн нь vvнийг илтгэж байгаа юм. Харин бусад сургуулиудын тєлбєр vнэхээр 9.4 хувиар нэмэгдсэн vv гэдэг нь эргэлзээтэй. Жишээ нь, МУИС-ийн тєлбєр кредит цаг тутамдаа 3-5 мянган тєгрєгєєр нэмэгдсэн аж. Харин харьяа сургуулийнх нь оюутнуудтай уулзаж ярилцахад л энэ нь тодорхой болсон. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснийг vзвэл МУИС-ийн салбар сургуулийн кредит цагийн тєлбєр 29205-32909 тєгрєг байна. Гэтэл хэд хэдэн оюутан кредит цагийн тєлбєр 39 мянган тєгрєг болсон тухай ярьж байна.

Тэгээд ч тухайн улиралд хэдэн хичээл vзэхээс шалтгаалж тєлбєр нь янз янз гарна. Энэ бvхнийг тооцож vзсэн ч 10-12 хувиар нэмэгдсэн байх магадлалтай байгаа юм.

ШУГИС-ийн тєлбєрийн систем дээрхтэй адил. Гэхдээ ихэнх мэргэжлийн сургуулийн тєлбєр 9.4 хувиар нэмэгдсэн ч цоон хэдэн сургуулийнх 10 орчим хувиар нэмэгдсэн нь ажиглагдаж байгаа юм. Мєн СУИС, ЭМШУИС, ХААИС-ийн тєлбєр ч гэсэн 9.4-9.8 хувь хvртэл нэмэгдсэн болохыг оюутнууд хэлж байсан. Яг нарийн тооцвол vvнээс илvv ч байх магадлал єндєр. Vнэндээ 9.4 хувиар нэмэх 9.6 хувиар нэмэх хоёрын хооронд онцын ялгаа байхгvй.

Тэгэхээр бvр нарийн тооцож байж л vнэхээр 9.4 хувиар нэмсэн эсэхийг мэдэх болох гээд байгаа юм. Тэр дундаа МУИС-ийнхан Удирдах зєвлєлийн хурлаараа тєлбєрєє хэдэн хувиар нэмэх тухайгаа шийдэх юм гэсэн. Учир нь тус сургуулийн удирдах зєвлєлд УИХ-ын гишvvдээс хэд хэдэн хvн байдагтай холбоотой юм байх. Тэр ч утгаараа удирдах зєвлєл нь оройтож хуралдах бололтой. Хэрвээ МУИС-ийн удирдах зєвлєл 9.4-єєс илvv хувиар нэмэх шаардлагатай гэж vзвэл бусад нь барьцах нь тодорхой. Нєхцєл байдал ийм л байна. Тэгээд ч улсын их, дээд сургуулийн тєлбєр нэмэгдэхээр хувийн сургуулиудын тєлбєр дагаад єсдєг. Зарим хувийн сургуулийн тєлбєр 50 хvртэл хувиар нэмэгдсэн байна билээ. Жил бvр инфляци єссєн шалтгаар сургалтын тєлбєр нэмэгдээд л байдаг. Гэтэл сургалтын тєлбєр нэмэгдлээ гээд иргэдийн цалин хєлс нэмэгдсэн бил vv. Тиймээс их сургуулийн захирлууд минь ээ.

Сайдынхаа ємнє єгсєн амлалт, ард тvмнийхээ аж амьдралыг бодоод тєлбєрєє хэмжээнд нь л нэмээч дээ. Улсын том зургаан сургуулийн жишгийг бусад сургуулиуд дагадаг нь жам хойно жаахан зангарагтай байвал болох биш vv. Ам алдвал барьж болдоггvй гэдэг vг байдагсан.

Єнєєх шалтаг болгоод байдаг инфляцийг тоооцож vзээд 9.4 хувиар нэмэхэд болно гэсэн зєвшєєрлийг єгсєн. Тухайн vедээ улсын их сургуулийн захирлууд санал нийлж, зєвшєєрєєд гарсан нь саяхан. Гэтэл бодит байдал дээр асуудал арай єєр тийшээ эргээд байх шиг. Єєрєєр хэлбэл их сургуулийн захирлууд сайдын ємнє ам єгчихєєд, бодит байдал дээрээ тєлбєрєє 9.4-єєс илvv хувиар нэмээд байгаа юм.

Н.Пунцаг


URL:

Сэтгэгдэл бичих