МИАТ-ийн захирлыг цалингийн 20 хувиар буюу сая гаруй төгрөгөөр торголоо

14434137405608beec37f69МИАТ-ийн захирал Г.Жаргалсайханг цалингийн 20 хувиар торгожээ. Учир нь өчигдөр МИАТ-ийн ачаа түгээгчид дээр асуудал гарч зарим нислэгийн ачаа саатсан байна. Тодруулбал, 6 ачигч ажиллах ёстой байснаас 3 ачигч ажиллаж байсан аж. Үүнээс болж зорчигчийн ачаа саатжээ. Иймд дахин саатал гаргахгүй тал дээр анхааран ажиллаж, МИАТ-ийн захирлыг цалингийн 20 хувиар торгосон аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, МИАТ-ийн дэд захирал, газрын дарга нарын сарын цалин 5 сая төгрөг. Үүн дээр удаан жилийн нэмэгдэл 750 мянган төгрөг, үндсэн зэрэг нэмэгдэл 1 сая 900 мянган төгрөг, хоолны мөнгө 83,300 мянган төгрөг нэмэгддэг юм байна. Нийтдээ сардаа 7 сая 733 мянган төгрөгийн цалин авдаг аж. Энэ бол 2013 оны цалингийн задаргаа. Тиймээс өнөөдрийн байдлаар МИАТ-ын удирдлагуудын цалин нэмэгдсэн байх магадлалтай юм. Харамсалтай нь бидэнд МИАТ-ийн захирал Г.Жаргалсайханы цалингийн хэмжээ олдсонгүй. Юутай ч дэд захирал, газрын дарга нар нь сарын 7 сая гаруй төгрөгийн цалин авдаг гэхээр МИАТ-ын захирал үүнээс хол илүү цалинтай байх нь тодорхой. Тэгэхээр сарын 7, 8 сая төгрөгийн цалин авдаг дарга нарыг цалингийн 20 хувиар торгох нь шийтгэл болж чадах уу гэдэг эргэлзээтэй.


URL:

Сэтгэгдэл бичих