Анодын дампуурал буюу албан тушаалтнуудын хэрэг
“Анод” банк дампуураад гурван жилийн нvvрийг vзжээ. Энэ хугацаанд тус банктай холбогдох дуулиан нь Солонгосын телевизийн олон ангит киноноос ч vл дутахаар удаан сунжирсаар… Дєнгєж єчигдєрхєн л гэхэд Н.Даваагийн таслан сэргийлэх арга хэмжээ авах сарын хугацаа нь дууссан тухай мэдээлэл цацагдаад байна. Тvvний ємгєєлєгч Б.Оюунгэрэлийн хэлснээр бол Н.Давааг батлан даалтад гаргах эсэх асуудал нь Баянзvрх дvvргийн шvvхээр шийдэгдэх аж. Эцэс тєгсгєл нь vл мэдэгдэх дуулиант энэ хэрэгт “Анод” банкны Л.Уламбаяр, Э.Гvр-Аранз, Н.Даваа, Д.Энхтєр болон Монгол банкны тэргvvн дэд ерєнхийлєгч асан Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, Санхvvгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарын 19 албан тушаалтныг яллагдагчаар татаад байгаа юм.
Зєвхєн яллагдагчаар татагдсан нь эдгээр албан тушаалтнууд болохоос биш хэрэгт холбогдсон тєрийн єндєр албан тушаалтан, томоохон бизнесменvvд олон. Тухайлбал, Хєрєнгийн биржийн захирал асан одоо Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын дарга Р.Содхvv, Алтны магнат гэгдэх Ц.Мянганбаяр зэргийг дурьдаж болно. Р.Содхvvгийн хувьд хуурамч хувьцаа гаргах ажилд гар бие оролцсон хvмvvсийн нэг гэгдэж энэ хэрэгт холбогдож байсан бол Ц.Мянганбаяр их хэмжээний зээл аваад эргэн тєлєєгvй гэх vндэслэлээр “Анодын хавтаст хэрэгт хуудас нэмж байсан. Одоогийн байдлаар “Анод”-ын хэргийн материал нь 130 орчим хавтаст хэргээс бvрдэж буй тухай хуулийнхан хэлж байна. Тус банкны дампуурлаас болж, 1200 гаруй хувьцаа эзэмшигч хохироод байгаа бєгєєд тэд 20 тэрбум тєгрєгийн хохирол амсаад байгаа. Єнгєрсєн гурван жилийн хугацаанд Анодын хохирогчдын тvр хороо хvртэл байгуулагдаж, тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдээр нь томоохон хувьцаа эзэмшигчид томилогдоод байв. Тэд “Анод” банкны удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудыг хувьцаа эзэмшигчдийн мєнгийг хувьдаа завшсан хэмээн vзэж буй.
Ингээд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувьцаа эзэмшигчдийн мєнгийг хувьдаа завшсан хэргээр шалгагдаж буй зарим “эрхэмvvд”-ийн тухай єгvvлье.
“АНОД” БАНКИЙГ Д.БАЯРСАЙХАН ДАМПУУРУУЛСАН ГЭХ ШУУГИАН
Дампуурлаа зарлаад гурван жил болж буй “Анод” банктай холбоотой шуугианы нэг нь Санхvvгийн зохицуулах хорооны Д.Баярсайхантай холбогдох асуудал юм. Тvvний хууль бус vйлдлийн улмаас “Анод” дампуурсан хэмээн хохирогчдын тvр хорооныхон vздэг. Тодруулбал, Санхvvгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 100, 122 дугаар тогтоол гэгчийг гаргаж, “Анодын аминд” хvрсэн гэдэг. Єєрєєр хэлбэл, эхний гаргасан 100 дугаар тогтоолдоо “Банкны гишvvд хувьцааны тєвлєрсєн мєнгийг зарцуулах эрхгvй гэж заажээ. Удалгvй 122 дугаар тогтоол гаргаж, ємнєх 100 дугаар тогтоолдоо нэмэлт єєрчлєлт оруулан “Анод банкны ашгийг хєрєнгє оруулагчид хvртэж болно” гэж тусгажээ. Харин энэ байдлыг банк дампууруулсан этгээдvvд овжин ашигласан байдаг байна. Мєн Д.Баярсайханыг “Анод” банкийг хувьцаат компани болгож, шинээр IPO гаргахад хууль зєрчсєн vйлдэл хийсэн гэх мэдээлэл єнгєрєгч намар олны дунд тархаад байсан билээ.
“МОНГОЛ БАНКНЫ ЭРХ МЭДЭЛТНVVД АНОДЫН ДАМПУУРАЛД ХОЛБОГДСОН ШУУГИАН
“Анод” банкны дампууралд “Монгол банк”-ны эрх мэдэлтнvvд холбогдсон тухай мэдээлэл нийтэд нэгэнт ил болсон. Тодруулбал, тус банкны тэргvvн дэд ерєнхийлєгч асан Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан .Ж.Ганбаатар нарт эрvvгийн хэрэг vvсгэн шалгах болсон. Б.Энххуяг нь “Монгол банкны тэргvvн дэд ерєнхийлєгчийн албыг хашиж байх vедээ Анодыг дампуурсан гэдгийг мэдсээр байж “Анод” ХК-иас хувьцаа арилжих зєвшєєрлийг олгох ажлын хэсэгт гар бие оролцсон хvний нэг гэнэ.
Харин Хяналт шалгалтын газрын захирал Ж.Ганбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахууль авсан байж болзошгvй гэх vндэслэлээр Эрvvгийн хэрэг vvсгэж, сэжигтнээр татаад байв. Тухайн vед Ж.Ганбаатар гадаадад сурч байсан бєгєєд Монголд авчрах талаар хуулийн байгууллагууд ажиллаж байлаа.
Тєрийн єндєр албан тушаалтнууд дээрх хэрэгт ийн холбогдсон юм. Харин хэргийн эзэн хэнгэргийн дохио гэгдэх “Анод” банкны удирдлагуудын хууль бус vйлдлийн тухай дахин сєхье.
“АНОД”-ЫН Л.УЛАМБАЯРТ ГУРВАН ЗVЙЛ АНГИАР ЭРVVГИЙН ХЭРЭГ VVСГЭЖ БАЙВ
“Анод” банкны гvйцэтгэх захирал Л.Уламбаярыг интерполоор эрэн сурвалжилж, АНУ-д газардсан даруйд нь цагаачлалын алба нь тосон авч, улмаар Монгол Улсад буцаан хvргэж ирсэн байдаг. Тvvнийг “Шинээр байгуулсан компанийхаа нэр дээр ямар ч барьцаагvй таван сая ам.доллар аваад зугтсан” гэх мэдээлэл хэсэгтээ л дуулиан дэгдээсэн билээ. Хуулийн байгууллагынхан Л.Уламбаярт Эрvvгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зvйлийн 148.4 буюу “Ард иргэдэд хувьцаагаа борлуулж, мєнгє залилан авч хувьдаа ашигласан” гэсэн зvйл ангиар, мєн Эрvvгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар “Банкны эд хєрєнгийг хувьдаа завшсан”, Эрvvийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зvйлийн 156.3-т зааснаар “Банкны хууль тогтоомжийг зєрчсєн” гэсэн гурван зvйл ангиар давхар шалгасан юм. Гэвч тэрээр хэргээ одоо хvртэл хvлээн зєвшєєрєхгvй байгаа аж.
“АНОД”-ЫН Э.ГVР-АРАНЗТАЙ ХОЛБОГДОХ ДУУЛИАН
“Анод”-ын дампуурлаас хойш Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслvvд энэ асуудлыг тойрсон мэдээллvvдийг хангалттай мэдээлж байлаа. Энэ дундаа Э.Гvр-Аранзтай холбоотой хууль бус vйлдлийг багагvй дэлгэсэн. Тухайлбал, Э.Гvр-Аранз нь 1999 оноос 2009 он хvртэлх хугацаанд нийтдээ 57 тэрбум тєгрєгийг “Анод” банк болон ”Гvн тєгєл” компанийн хооронд хууль бусаар зувчуулсан байдаг аж. Банкны эрх мэдлийг атгасан vедээ тэрээр єєрийн хувийн компанидаа мєнгє хуримтлуулж, арван жилийн дотор “Анод”-ын нийт хадгаламж эзэмшигчдийн мєнгєний гуравны нэгийг нь “халааслаад” амжсан тухай мэдээлэл ч хэвлэлээр гарсан. Мєн тэрээр Анодын асуудал хvндэрч эхлэх vед хувьцааг нь зах зээлд гарган зарж, тэндээсээ 20 тэрбум тєгрєгийн ашиг олсон тухай ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж байсан билээ. Энэ мэтээр “Анод” банк дампуурсан гурван жилийн хугацаанд авлига, албан тушаалтай холбогдох шуугиан тасралтгvй vргэлжилсээр…
URL: