МАН-ын генсек тогоон дотроо ташуураа эргvvлэхээр зэхэв vv
МАХН хэмээх нам байгуулагдсан цагаасаа эхлээд л хєл толгойгvй бужигнаж эхэлсэн. Хэдийгээр эвлэлдэн нэгдэлдэж нам байгуулсан ч олон vзэл бодолтой, ємнє нь аль нэг намын харьяалалд байсан нєхдvvд Н.Энхбаярын МАХН гэсэн том малгайны дор хоргодож суух шиг.
МАХН-ынхаа буурийг сахина, авилгын загалмайлсан эцгvудтэй тэмцэнэ хэмээн тугаа нэг хэсэг єргєж явсан Ц.Шинэбаяр ч єєрийн гэсэн нам байгуулаад єрх тусгаарлачихлаа. Тэрбээр МАН-ын олигархиудтай нэгдэхгvй, тэмцэнэ гэсэн vгийг тухайн vед тоть шиг давтаж байсан ч гэсэн халуун гал тогоондоо эргэн ирж байгаа бололтой . Харин тvvнийг МАН-ын халуун гал тогоонд нь эргvvлэн авчрах хорыг У.Хvрэлсvхийн тунгаар найруулсан гэх. Ер нь МАХН-ын нэрийг Улсын Дээд шvvх бvртгэж эхэлснээс хойш Н.Энхбаярт зvтгэгсэд ээлж дараалан тvvнийг орхиж эхэлсэн. Сvvлийнх нь Ц.Шинэбаяр юм байх. Ийнхvv байгуулагдаж ч амжаагvй байгаа энэхvv намд сандал ширээ, салах нийлэх асуудал яригдаж эхэлсэн нь болох ёстой зvйл болдгоороо л болсон гэвэл эндvvрэл аж. МАХН-ын тогоотой хоолны найрлагыг МАН-ын генсек далдаас найруулж байсан нь нэгэнт тодорхой болж байх шиг. МАХН-ын нарийн бичгийн дарга байсан Ю.Атар, дэд дарга Ц.Шинэбаяр нарыг Н.Энхбарын єєрийнх нь хэлсэнчлэн “бєгс долоолгож” эцэст нь хувь хувьсгалын асуудлыг хєндєж ийнхvv экс Ерєнхийлєгчийн намыг эзэнгvйдvvлэв. Єєрєєр хэлбэл, Н.Энхбаярын хоолных нь жорыг тvрvvлж мэдсэн хэрэг. МАН-ын генсек У.Хvрэлсvх МАХН-ынхны дунд далдаас ташуур эргvvлж нэг хэсэг нам гvм байлаа.
Харин сонгууль ойртож, толгойтой бvхэн дор бvрээ хєл хєдєлгєєнд орж байгаа энэ vед МАН-ын генсек ийнхvv далдаас улс тєр хийх нь хэр зохимжтой тєдийгvй аливаа асуудлыг гуйхаасаа илvv гуядаж шийдчих гээд байдаг араншинтай тvvнд удаан хугацаагаар далдаас улс тєр хийх нь зохихгvй биз. Тэр ингэж удаан хvлцэнгvй байж тэвчих ч vгvй. Тэр дараагийн нvvддээ єєрийнхєє талд эргvvлж, намынхаа тогоонд ташуураа эргvvлэхээр зэхэж байгаа аж. Тvvнчлэн намын байрнаас авахуулаад элдэв шалдав зvйлээр шалтаглаж хээл хахуулъ авсан нялх олигархиудынхаа сонгуулиин тойргийг засч зєєлєн суудалд суух замыг нь шулуутгах ажлаа эхлэх сурагтай МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо нэрээр єєрийнхєє гар хєлийг хэдийнэ цэнэглэж амжсан У.Хvрэлсvх ирэх сарын 16-нд болох бага хурлаараа намынхаа даргад халуухан бэлэг зэхэж байгаа сурагтай.
Ойрын єдрvvдэд гадаад дотоодын томоохон айлчлалуудын хєлд дарагдаж толгой єєд татах завгvй яваа намын даргатайгаа хамтарсан Засгийн газрын хийж гvйцэтгэсэн ажлыг vнэлж дvгнэхээс авахуулан цаашид итгэл vзvvлж болох эсэх талаар тооцоо бодохоор зэхэж байгаа гэнэ.
Єнгєрсєн хаварТєрийн ордонд зохион байгуулагдсан намын дарга нарын уулзалтад урилгагvйгээр морилохдоо “Ерєнхийлєгчийн тэтгэвэрт гардаг насыг нэммээр байна. Яагаачvгvй эрт суудлаасаа буучихаад улс тєр vймvvлээд байгаа зарим нєхдvvд хэцvv юм” хэмээн хєлєє ачиж суучихаад хээвнэг ярьж байсан тvvнд намын даргынх нь ямар vйлдэл таалагдахгvй байгаа юм бол доо.
…Єнгєрсєн хавар Тєрийн ордонд зохион байгуулагдсан намын дарга нарын уулзалтад урилгагvйгээр морилохдоо “Ерєнхийлєгчийн тэтгэвэрт гардаг насыг нэммээр байна…
Б.Саран
URL: