Тарваганы түүхий элэг залгиад нас баржээ
Энэ сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт тарваган тахлын улмаас 44 настай Б амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, Б нь энэ сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газарт байхдаа тарваганы түүхий элэг залгиж 24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн боловч 25-ны өдөр нас барсан байна.
Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторид шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрч давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчнөөр нас барсан болох нь тогтоогджээ.
URL: