АТГ-аас “Баярс констракшн”-ыг шалгаж эхэллээ

Засгийн газраас, тэр дотроо Гаалийн ерөнхий газрын захиалгаар зарласан тендер болгонд дандаа ялалт байгуулдаг ч гүйцэтгэл хийхдээ хойрго, Мэргэжлийн хяналтын газар болон байгаль хамгаалагч байгууллагуудын зүгээс байнга хэл ам таталдаг “Баярс констракшн”-ыг АТГ-т шалгаж эхэлсэн байна.

Барилгын гүйцэтгэл, чанар стандарт, тендерт оролцсон байдал гээд холбогдох байгууллагуудын зүгээс зайлшгүй шалгах шаардлагатай асуудал олон байгаа бололтой. Хамгийн сүүлд л гэхэд тус компани Замын-Үүд олон улсын боомтын зам, барилга, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхээр болсон ч замхруулж орхисон. Засгийн газрын худалдан авах бараа, үйлчилгээний чиглэлээр зарласан Замын-Үүд боомтын рентген төхөөрөмжийн цогцолборын авто зам, талбайн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болон Ачааны терминалын зам талбай, агуулахын өргөтгөлийн барилгын ажлыг тухайн компанийн өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх дараа төлөгдөх нөхцлөөр гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг “Баярс констракшн” 2010 оны хавар, тус тус авсан бөгөөд захиалагч нь Гаалийн ерөнхий газар юм.

Гэтэл дээрх ажлуудыг өнөө хүртэл хийгээгүй байна. Өмнөх ажлаа хийж гүйцэтгээгүй байтал тендер өгч, авч байдаг хачин жишиг, хуучин зуршил “Баярс констракшн”-д үйлчилж байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал, Замын-Үүдийн тендерийг авахаасаа өмнө Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн зам, өргөтгөлийг хийхдээ хугацаа нь ашиглалтад оруулаагүйгээс асуудал үүсч аудитын шалгалтаар хэл ам таталж байв.

www.MASS.mn


URL:

Сэтгэгдэл бичих