Улаанбаатарт 15 хэм дулаан байна
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар дулаарна.
2015 оны есдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ, Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 хэм, Идэр, Тэс голын сав, Хүрэн бэлчир, Увс нуурын болон Их нууруудын хотгороор 6-11 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. өдөртөө 13-15 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд баруун болон төвийн нутгаар, 30-нд ихэнх нутгаар, 10 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд түр зуур 18-20 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна.
URL: