Абортоор хөнөөгдсөн хүүхдийн сүнс эхийгээ дагадаг

1443247868560636fc1b2bfНэгэн танилтайгаа сая таарахад их л санаа нь зовчихсон байдалтай их хачин зүйл надад хэллээ. Гурав дахь хүүхдээ тээгээд удаагүй байхдаа нөхөртэйгөө хамт гэр орныхоо заслыг хийлгэхээр нэгэн бөөд очжээ. Гэтэл өнөөх бөө нь “Ингэж л тээх байсан юм бол наад хүүхдээ гурвын гурван удаа хүйг нь унжуулаад уйлуулаад буцаах ямар хэрэг байсан юм бэ” гэж загнасан гэдэг. Мань хүн үнэхээр л энэ хүүхдээ тээхээс өмнө гурван ч удаа үр хөндүүлсэн бөгөөд бөөд очихдоо бие давхар гэдгээ ч хэлээгүй байж. Айж балмагдаж, сандарсан хүн л гарч ирж. Бөөгийн хэлсэн үг сэтгэлээс нь гарахгүй байгаа гэнэ лээ. Дахиад л тэр айхтар юманд орж, хүүхэд уйлуулж буцаахгүй юм шүү гэж яриад явна лээ.

Энэ бүхнийг бодохоор зөн билэгтэй, далд увидастай хүмүүст эмэгтэй хүн бүр өөр өөрийн өнгөөр ялгаран харагддаг мэт. Олон хүүхэд хүйгээ унжуулаад өөрийг нь буцаасан ээжийнхээ араас дагаж явдаг гэхээр өөрийн эрхгүй голоор хүйтэн оргиж, сэтгэл өмрөх шиг болох юм.

Энэ бол зүгээр нэг шашин номын эсвэл далд увидастай хүмүүсийн талаарх яриа биш. Харин сүнслэг оюун санааны эрин гэгдэх бид хүн бүр сүнстэй, хэвлийд тань дөнгөж бүрэлдэж буй хүүхэд ч сүнстэй гэдгийг дахин дахин бодмоор санагдсан.

Мэдээж, амьдралд хэн ч ам гарч чаддаггүй. Уулзахгүй гэсэн хүнтэйгээ уулзаж, давахгүй гэсэн даваагаа давдаг хатуу орчлонд өөрийгөө ч бас бусдыг ч хайрлах сэтгэлээ алдахгүй л явах юмсан.

Орчин үед гэр бүл төлөвлөлтийн олон арга нэвтэрсэн. Эмэгтэйчүүд бид хэвлийдээ бүрэлдсэн нялх үрсийг гомдоохгүйн тулд, бас өөрийнхөө биеийг гэмтээхгүйн тулд жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүдийг цаг тухайд нь тавиулах нь зөв юм гэдгийг дахин дахин ухаарах мэт.

Бүсгүйчүүд минь, нялх үрсээ хайрлаж яваарай. Хэвлийдээ торниж буй нялх үрсийг, дөнгөж бүрэлдсэн хүүхдээ ч хүний тоонд багтааж, хайрлаж хамгаалж яваарай.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих