Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хүүхдийн цогцос олджээ

3vqaao786pp9sg9haq5vqllaigЗавхан аймгийн Алдархаан сумын Мандат багийн “Таван Улиас” гэдэг газар /Аймгийн төвөөс 35 км-т/ Б /3 настай, эрэгтэй/ 2015.09.24-ний өдөр 12:00 цагийн орчим гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай мэдээлэл  2015.09.24-ний өдрийн 19:35 цагт ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу  аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 28 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 30 иргэн, 5 автомашин, 4 мотоцикль нийт 67 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.25-ны өдрийн 12:20 цагт Бурхын голоос цогцсыг гаргаж, ар гэр болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналттай байхыг сэрэмжүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих