А.Игуодала 15 жилийн өмнөх амжилттай зэрэгцжээ
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал удахгүй эхэлнэ. Өнгөрсөн 2014-2015 оны улиралд С.Карри, К.Томпсон, А.Богут, А.Игуодала, Л.Барбоза, Т.Эзили нарын “Голден Стэйт Уорерз” баг алдарт Л.Жеймсээр удирдуулсан “Клевлэнд Кавадейрс”-ийг 4:2-оор хожсон. Цуврал зургаан тоглолтонд С.Карри гайхалтай байсан ч А.Игуодала түүнээс дутахгүй гавьяа багуулсан. Иймдээ ч А.Игуодала финалын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн.
Энэ нь Иггиг домогт Ш.О’Нилийн түүхэн амжилттай зэрэгцүүллээ. Өмнө нь Шак ганцаараа Олимп, дэлхийн аваргын алт, улирлын аварга, шигшээ тоглолтын “үнэ цэнэтэй” тоглогчоор шалгарсан ажилт гаргаж байжээ.
Үндэсний сагсан бөмбөгийн лигийн түүхэнд олимп, дэлхийн аварга, улирлын аварга, финалын “үнэ цэнэтэй” тоглогчоор шалгарч байсан ганцхан тоглогч байдаг. Тэр нь домогт Ш.О’Нил юм. Харин өнөө жил Андре Игуодала аваргын цом, финалын “үнэ цэнэтэй” тоглогчоор нэрлэгдсэн бөгөөд өмнө нь 2010 онд Турк улсад болсон дэлхийн аварга, “Лондон 2012” зуны Олимпийн ХХХ дахь их наадамд “Мөрөөдлийн баг”-ийн хамтаар түрүүлсэн.
“Алтан мужийн дайчид” улирлын турш гайхалтай амжилт үзүүлж, 67 хожил, 15 хожигдолтой плей-оффт өрнөд бүсийн эхний байраар гарч ирсэн. Улмаар “Нью Орленс Пеликанс”-ийг 4:0, “Мемфис Гризлес”-ийг 4:2, “Хьюстон Рокетс”-ийг 4:1-ээр хожсон юм.
URL: