Хуурамч диплом ашиглаж магистр болжээ
АТГ-аас шалгалт хийж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төрийн өмчит “Дамбо” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Мөнхтуяа нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийг 2000-2004 онд цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжлээр суралцаж төгсөөгүй болохыг тогтоожээ.
Түүнчлэн Ж.Мөнхтуяа нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийг төгссөн хуурамч дипломыг ашиглан Дархан дээд сургуулийг төгсч “Боловсрол судлалын магистр” зэргийн диплом авсан нь Дээд боловсролын тухай хуулийг зөрчсөн явдал юм. Хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байхад Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түүнд захиргааны шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг мөн зөрчжээ.
Иймд Ж.Мөнхтуяагийн гаргасан зөрчилд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад албан бичиг хүргүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
URL: