Улаанбаатарт 8-10 хэм дулаан байна

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө  маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэн байна.

2015 оны 09 дүгээр сарын 25-ны 21 цагаас 09 дүгээр сарын 26-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд   6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

2015 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв:

  27-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун зүгийн нутаг, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 27-нд баруун зүгийн нутгаар, 28-30-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.


URL:

Сэтгэгдэл бичих