Баянхонгорт халуун усны зуух дэлбэрчээ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд халуун усны газрын зориулалттай барилгын зуух дэлбэрч барилга нь нуржээ.

Ойр хавьд нь хүн байгаагүй учир азаар хүний амь нас сүйдээгүй байна. Тус барилгыг “Тогтвортой амьжиргаа” төслийн шугамаар 39 сая төгрөгийн төсөвт өртгөөр 2009 онд барьж ашиглалтад оруулжээ.

Сумынхаа төвд байрладаг энэ байрны дэргэд худаг байрладаг ч түүнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэнэ.

Одоогоор энэ хэргийг холбогдох албаны хүмүүс шалгаж байгаа аж. Урьдчилсан таамгаар бол зориулалтын бус, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй зуух ашиглаж байсантай нь холбоотой гэж үзэж байгаа юм байна.

Б.Туул


URL:

Сэтгэгдэл бичих