Ислам шашны их мөргөлийн үеэр 700 гаруй хүн амиа алджээ
Саудын Арабын “Мекка” хотод болсон хаж буюу ислам шашны их мөргөлийн үеэр 863 орчим даяанч бэртэж, 717 даяанч амиа алджээ. Тус мөргөл тав хоног үргэлжилдэг бөгөөд энэ жилийн их мөргөлд 1,3 сая хүн хүрэлцэн иржээ.
Каабын ойролцоох хажийн мөргөлчдийн дунд жил бүр шахам шахцалдаан гардаг бөгөөд 1990 онд хамгийн олон буюу 1400 даяанч амь үрэгдэж байжээ.
Дашрамд дурьдахад, даяанчид Каабыг долоон удаа тойрч, тусгай заасан цагт Арафатын хөндийд зогсон, долоон удаа Сафа толгойгоос марва толгой хүртэл гүйх, долоон чулууг чөтгөрийг бэлгэдсэн багана руу шидэх зэрэг үйлийг гүйцэтгэснээр “хажи” гэх цол авдаг гэнэ. Харин энэ дарааллыг дутуу үйлдвэл даяанчлалыг хүчингүйд тооцдог байна.
П.ЭНХБААТАР
ЭХ СУРВАЛЖ: FACT.MN
URL: