Дуучин Ө.Уянга ОХУ-ын урлаг судлаачийг бишрүүлэв

12047127_972426989445851_4977637269790557621_n

Буриадын театрын76 дахь улирлын нээлт Ж.Пуччинийн “Тоска” дууриар эхэлжээ. Гэнэн, итгэмтгий Тоскагийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга амиллуулсан байна.

“Тоскагийн дүрдээ хамгийн хайртай” хэмээн ярих дуртай дуучин бүсгүйг“Тоскад дуулах гэж төржээ” гэж Буриадын үзэгчид шагшин биширсэн байна. Буриад улс ОХУ-ын захиргаанд нэгдсэний 400 жилийн ойд зориулсан энэхүү тоглолтод нэр хүндтэй урлаг судлаачдыг урьсан ажээ.

“Тоска” дуурийг үзсэн Москвагийн урлаг судлаач, тоймч Екатерина Гудкова ОХУ-ын сонгодог урлагийн том сайт болох“Operanews.ru”-д бичжээ. Тэрбээр нийтлэлээ“Буриадын театр дахь Монгол хоолой” хэмээн нэрлэсэн байна.

Нийтлэлдээ“Монголын дуучин Ө.Уянгын хоолойны өнгө, цар хүрээ нь гайхалтай аж. Тэрбээр хамгийн уйтгартай үзэгчийг ч өөртөө татаж, дуурьт анхаарахаас аргагүй болгодог чадварлаг дуучин юм. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй Тоска бол Ө.Уянга байлаа” гэжээ.


URL:

Нэр: Зочин Огноо: 26 September 2015

Мундаг юмаа

Сэтгэгдэл бичих