Гэрийнхээ гадаа тоглож байсан хүү сураггүй алга болжээ

http://www.bolod.mn/Upload/news/4ea8f0ec3973e683395a1c9062febba9.jpg
Эрэн хайх, аврах ажиллагааны талаарх мэдээлэл

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн иргэн Э /20 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/  энэ сарын 21-ний өдөр 16:00 цагийн орчим хүүхдийн эцэг эхийн хуралд суухаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг энэ сарын 24-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 19 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, Сумын төвөөс 5 км-т байдаг хиймэл нууранд самналт хийж,  энэ сарын 24-ний өдрийн 21:10 цагт ажиллагааг түр зогсоосон.

Мөн Завхан аймгийн Алдархаан сумын Мандат багийн “Таван Улиас” гэдэг газар /Аймгийн төвөөс 35 км-т/ Б /3 настай, эрэгтэй/  энэ сарын 24-ний өдөр 12:00 цагийн орчим гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай мэдээллийг  энэ сарын 24-ний өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, Цагдаагийн 28 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 67 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Ус, цас, шаварт саатсан: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн “Хаалгат” гэдэг газар /Сумын төвөөс урд зүгт 15 км-т/ иргэн Б энэ сарын 23-ний өдрийн 19:00 цагт “Маяти” загварын автомашинтай явж байгаад цасанд боогдсон дуудлагыг энэ сарын 24-ний өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Хустай”-н даваанд иргэн К энэ сарын 23-ны өдрийн 19:00 цагт “Портер” загварын автомашинтай шаварт суусан дуудлагыг энэ сарын 24-ний өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж, мөн замдаа иргэн Ц-н  “Портер” загварын автомашин цас, шаварт суусан байсныг татан гаргасан талаар Гамшгийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих