Найрын зүрхэнд халамцуу БИ
Намрын дунд сарын арван
………………………. долоонд нь
Найрын зүрхэнд халамцуу
………………………….суунаа би
Хөлс минь чийхарч
……………… уруулаа шилэмдээд
Хөлөө завилж суучихаад
……………. босох янз нь үгүй дээ
Хүүхдийнх нь толгойг
…………………илж өхөөрдөөд л
Хүүхэн шаавайг харасхийн
……………….өндийх янз үгүй ээ
Олны дунд дуу минь болор
……………жүнзэнд шингэсхээд
Орох гарахаа мэдэхгүй
………….онгирч л суухым даа би
Яаж залгиласнаа согтуу
…………….ухаандаа цэгнэсхийн
Яршиг төвөг нэгэнд төрүүлж
……… бодлыг нь үймрүүлэх юм
Суудал дээрээ гурав унаад
……..сэргэдгийг минь өөгшүүлж
Сумын хөгшчүүл хийгээд өг
…………………наадхи даа гэхэд
Тэнгэр бүрхэгээсээ
……………………… цэлмэх нээ
Тэгээд бие минь
………………… жингүйдэх нээ
Найр л юм болбол сөнчийн
……..дугараа эргэхдээ л эргэнэ хө
Наадуул чинь маргааш
……………… .сэргэнээ хө хүлээ
Хүний орчлонд л юм чинь ууж
……………… жаргаад дуулнаа
Хүсэлт тэнгэрийн үгсүүдээс нь
…….суйлж яруусаад ууснаа гэж
Намрын дунд сарын арван
……………………….долоонд нь
Найрын хоймроос нь дэвж гараад
……………… .би мордлоо чү чү….
Газар жирэлзүүлэн давхихаа
…………………хүлэг минь чи мэд
Ганцхан түүндээ би бүтэн
………………… .очихоо мэдэе хө
Балбар Энхбат 2015 .09 .23
URL: