Залилагч хятадууд монголчуудаар пос машин авчруулан хуурамч картаар гүйлгээ хийх гэжээ

Монголын компанид төлөх өрөө Монголын банкаар төлүүлэх гэсэн залилагч хятадууд баригджээ. Эрээнд байрладаг “Ли Хенг” компаний захирал Лиан Хайжян нь “Куукинг Күүлс” гэдэг монгол компанид 120 сая төгрөгний өртэй байжээ.

karytХятад захирал интэрнэтээр холбогдон монгол компаниас нийтдээ 3160 тонн төмрийн хүдэр аваад мөнгөө төлөлгүй алга болж. Компаний гүйцэтгэх захирал Лхагвадагва нь түүнийг хайж Эрээн хэдэнтээ оржээ. Хайсаар байгаад олж уулзахад Монголд ирэхийг зөвшөөрсөн төдийгүй пос машинаар карт уншуулан төлбөрөө төлөх нөхцөл тавьжээ.  Монгол захирал үүнийг нь зөвшөөрөөд Эрээнээс ажилтнууд руугаа ярьж энэ тухай мэдэгдэн хотод ирэх үүрэг өгч. Лиан Хайжян нь Яанг Рунгхуй, Жөнг Линг Шиао гэсэн пос машин болон картны хоёр “мэргэжилтэн” дагуулж иржээ. Цагдаагийнхан дараа нь тэднээс ах дүү нарых нь гэх нийтдээ 10 мастер болон виза карт хураан авсан гэнэ. Гурван хятад Улаанбаатард ирээд 13-р хороололд байдаг “Вэн Зоү” буудалд бууж. “Куукинг Күүлс”-йихнийг очиж уулзахад банк явахгүй харин пос машин олж ир гэж шаардсанд цаадуул нь оройн цагаар пос машины эрэлд гарч.  Тэд хайсаар “Данделлион” зоогийн газрын эзэмшлийн “Голомт” банкны пос машин олж буудалд нь авчирчээ. Хятадууд виза картаар 15 сая төгрөг авахаар 4 удаа уншуулсан ч цуцлагджээ. Маргааш нь  банкнаас залгаж хууль бус гүйлгээ болохыг нь анхааруулсан гэнэ. Үүний дараа хятадууд тооцоо хийх нэрээр “Даймонд” гэдэг караокены Хаанбанкны пос машиныг ашиглажээ. Тэдэнтэй хамт ““Куукинг Күүлс”-ийн менежер явсан агаад нийт 17 сая төгрөг авахыг завдсанаас 85 мянга нь л амжилттай болжээ. Үүнээс гадна хятад иргэдийг Баганаа гэх өвөрмонгол дагалддаг байж. Тэрээр бүр Дорноговиос пос машин авчруулан “Вэн зоү” буудалд уншуулах гэсэн ч гүйлгээ нь бүтээгүй аж. Энэ мэтээр хятадууд “Алтанговь” дэлгүүрийн пос машинаар уншуулан 10 сая төгрөг авах гэж оролдсон гэнэ. Нийтдээ Хаанбанкны пос машинуудаар 78 сая төгрөгийн хууль бус гүйлгээ хийх гэж оролдсон нь тогтоогдож. Энэ бүхнээс харахад Лиан Хайжян нь анхнаасаа л хуурамч картаар өр төлбөрөө төлөх гэсэн төлөвлөгөөтэй байсан илт ажээ. Харин үүнийг нь хамт явсан монголчууд нь сэжиглээгүй нь гайхалтай.

NUUTS.mn

URL:

Нэр: Ih medegch Огноо: 26 September 2015

Huuliin daguu hatuu shiitge

Сэтгэгдэл бичих