Д.Баасан ламын хөшөөний загвар бэлэн болжээ
1990 оны Цагаан морин жилийн морин сарын морин өдрийн морин цагт мандсан Ардчилсан хувьсгалыг бэлгэдэж хөшөөний сууринд дөрвөн морь дүрсэлжээ. Мөн суурин дээр нь хонх дүрслэн түүн дээр “Эрх чөлөөг эрэлхийлж, Эгэл хуврагадаа хүндэтгэл үзүүлэв. Д.Баасан” хэмээн бичсэн байна.
Хөшөөний загварыг Д.Баасан ламын амьд ахуй үеийн гэрэл зургуудаас гаргаж гэр бүлийн хүн болох н.Алтанцэцэгийн зөвшөөрлийг аваад байгаа ч одоогоор тус хөшөөг сүндэрлүүлэх газар нь тодорхойгүй байгаа аж. Хөшөөг бүтээх болсон талаараа МоАХ-ны партизануудын тусгай хорооныхны зүгээс “Ардчилсан хувьсгалын ачаар монголчууд бидний шүтэх, эс шүтэх эрх чөлөө нээгдэж, үүний үрээр бурханы шашин дахин сэргэж монголчууд олон жил хүсэн хүлээж мөрөөдсөн сүм, хийд олноор бий болж бидний оюуны хүсэл хэрэгжиж, хүмүүний санаа сэтгэлийн гэм адыг арилган цэвэрлэж зөв ариун хүч чадлыг олгож ариусгаж гэгээрүүлэх үүрэгтэй гэж бид сүсэглэн бодном. Д.Баасан ламынхаа гэгээн дурсгал, үйл хэргийг нь хойч үе нь үүрд мөнхжүүлэх зорилготой энэхүү хөшөөг санал болгож байна” гэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Tenglehee bolij yz, niislel bish orshuulgiin gazar bolj gyitslee.