Ням гарагт “цусан сар” гарна
Энэ ням гарагт сар сүүлийн 33 жилийн хугацаанд манай дэлхийд хамгийн ихээр ойртох аж. Үүнийг одон орончид “цусан сар” гэж нэрлэдэг юм байна. Энэ үед сар дэлхийн тойрог замд хамгийн ойрхон цэгт орж ирэх бөгөөд “шинэ сар” гэж нэрлэх нь ч бий. Эрдэмтэд сар ойртох, холдох үзэгдлийг “Micromoon”, “Minimoon” хэмээн салгаж ангилдаг. Харин энэ удаа “Micromoon” тохиох бөгөөд сар энгийн үед бидэнд харагддагаас 14 хувиар томорч харагдах аж.
Сарны энэхүү оптик өөрчлөлтийн гол шалтгаан нь сарны тойрог зууван хэлбэртэй учраас ингэж харагддаг юм байна. Тодруулбал, сарны нэг тал нь дэлхий рүү илүүтэй ойртох үзэгдэл аж.
Ням гарагийн үдэш сарны хиртэлт нэгээс илүү цагаар үргэлжилнэ. Хиртэлт даваа гарагийн өглөө хүртэл дэлхийн нэг тэнхлэгээс нөгөө рүү шилжин харагдах тухай НАСА мэдээллээ. Зарим нарийн судалгаанд өгүүлснээр сарны бүтэн хиртэлт гурван цаг 20 минут үргэлжлэх аж. Энэ үзэгдэл Хойд Америк, Өмнөд Америк, Европ, баруун Африкийн зүүн хагаст, баруун Ази, Номхон далайн бүс нутгийн зүүн хэсгээр цагийн зөрүүнээс үүдэж 1-2 цагийн турш харагдах юм байна.
Түүнчлэн ням гарагаас даваа гарагт шилжих шөнө сар, дэлхий хоёрын зай хамгийн ойрхон болно. Дунджаар манай дэлхий рүү сар 382 мянга 900 км-ээр ойртох гэнэ.
Эрдэмтдийн “Supermoon” буюу супер сар ийнхүү 1982 оноос хойш 33 жилийн дараа тохиож байгаа бол дараачийн үзэгдэл 2033 онд болох юм байна.
URL: