Бусдын бичиг баримтаар хил нэвтрэхийг завджээ
Буянт-Ухаа боомтоор энэ сарын 18-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаар аяллын онгоцоор Монгол Улсын иргэн А нь бусдын баримт бичиг ашиглан хил нэвтрэхийг завджээ.
Уг зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна.
URL: