НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй хорооны удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Үндэсний статистикийн тогтолцоо, бүсийн болон дэлхийн түвшинд идэвх, санаачлагатай ажиллаж байгаагаа танилцуулахын сацуу статистикийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа, статистикийн мэдээллийн тархаалт зэрэг үйл ажиллагаагаа танилцуулав.
ҮСХ нь 1973 оноос НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, тухайлбал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж ирсэн олон жилийн уламжлалт хамтын ажиллагааны харилцаатай юм. Энэхүү уламжлалт харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллахаа бататгасан хоёр талын уулзалт боллоо гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
URL: