Хамгийн олон жилийн ял авсан итгэмээргүй – 10 тохиолдол

thumb_sizeУлс орон болгоны шүүх гэмт хэрэгт холбогдсон иргэдийнхээ эдлэх ялын дээд хэмжээг өөр өөрийн уламжлал, онцлогоос хамаарч харилцан адилгүй тогтоодог.

Энд бүх насаараа гэсэн ялыг хамааруулж үздэггүй. Тэгэхээр зарим оронд хамгийн багадаа 135 жилээс 384.912 жил хүртэлх ял оноосон сонирхолтой дүр зураг гарах ажээ.

Ингээд та бүхэнд хамгийн олон жилийн ял оноосон итгэмээргүй тохиолдлуудаас хүргэе.

10. 755 жил: Darrell Wayne Delp

АНУ – ын Виржиниягаас гаралтай Darrell Wayne Delp – д насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан гэмт хэргээр 755 жилийн ял оноожээ. Мөрдлөгийн явцад 5000 гаруй зураг олсны олонх нь 10 – аас доош насныхан байсан гэнэ.

9. 825 жил: David Hall

1996 онд 7 настай охиныг хүчирхийлсэн хэргээр ял эдэлж байсан David Hall – ыг энэ жил 825 жилийн ялаар шийтгэжээ. Тэрээр насанд хүрээгүй хүүхдийн порно зураг болон дүрс бичлэгийг онлайнаар худалддаг байсан 55 удаагийн гэмт хэрэг нь илэрч тус бүрт нь 15 жилийн ял оноосноор нь 825 жилийн ялтай болсон юм.

8. 28 удаа насаар нь хорих + 99 жил + Цаазын ял

Энэ ялыг Флоридагийн цуврал алуурчин Bobbie Joe Long – д 1984 онд оноожээ. Тэрээр 50 гаруй эмэгтэйг хүчирхийлж талаас илүүг нь хороосон гэнэ. Bobbie интерсекс буюу Монголчуудын нэрлэдгээр манин байжээ.

7. 1035 жил: Martin Bryant

Martin Bryant бол Австралийн түүхэн дэх хамгийн харгис алан хядагч юм. Тэрээр 1996 онд 35 хүний амийг бүрэлгэж, 23 хүнийг шархдуулснаас гадна машин хулгайлсан мөн дээрмийн хэргүүдээрээ ийм ял авчээ. Түүнийг сэтгэцийн өвчтэй байсан гэж үздэг.

6. 10.000 жил: Dudley Wayne Kyzer

Энэ бол 1981 онд оноож байсан АНУ-ын хамгийн олон жилийн ял гэнэ. Алабамагийн иргэн Dudley Wayne Kyzer эхнэрээ цээжин тус газарт нь харин хадам ээж болон коллежийн оюутан залууг толгойнд нь буудаж хороожээ. Энэ хэрэг Halloween – ийн баяраар гарсан учир түүнийг Halloween Killer гэж нэрлэдэг.

5. 21.250 жил: Allan Wayne McLaurin

Darren Bennalford Anderson болон Allan Wayne McLaurin нар 1990-ээд оны үеэр настай эмэгтэйг хүчиндэж бас дээрэмдсэн хэргээр ял авчээ. Darren – ийг 11.250 жилийн ялаар шийтгэсэн бол Allan – д 21.250 жилийн ял оноосон юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс 21.250 жилийг нь 500 болгож хөнгөлжээ.

4. 30.000 жил: Charles Scott Robinson

Оклахомагаас гаралтай Charles Scott Robinson – ыг бага насны зургаан хүүхдийг хүчиндсэн хэргээ 30.000 жилийн ял оноосон хэрэг 1994 онд гарчээ. Ингэхдээ хүчингийн хэрэг нэг бүрт 5000 жилийн ял оноосон юм.

3. 42.924 – 34.715 жил: Бөмбөг дэлбэлсэн гурван этгээд

2004 онд Испанийн Мадрид хотод Исламын алан хядагч бүлгийнхэний үйлдсэн дөрвөн ч хүчтэй дэлбэрэлт болсон билээ. Энэ нь 2001 оны 9-р сарын 11-нээс 911 хоногийн дараа хийгдсэн халдлага бөгөөд галт тэргэнд гарсан дэлбэрэлтийн улмаас 191 хүн амь үрэгдэж 2050 орчим хүн шархадсан. Хэргийг үйлдсэн гурван этгээдийн нэгт нь 34.715 нөгөө нь 42.922 болон 42.924 жилийн ял оноожээ.

2. 141.078 жил: Chamoy Thipyaso

Тайланддаа хууль бус бизнесийн хатан хаан гэгддэг Chamoy Thipyaso – ийг 16.000 гаруй Тайланд иргэнийг луйвардаж тухайн үеийнхээр $204 сая ам.долларын хохирол учруулсан хэрэгт нь 141.078 жилийн ял оноосон юм.

1. 384.912 жил: Gabriel March Grandos

Испанийн шууданч Gabriel March Grandos 22 настайдаа буюу 1972 онд 42.768 захидлыг очих ёстой эздэд нь хүргэлгүй устгадаг байсан хэмээн буруутгагджээ. Шүүхээс түүнд хүргэлгүй устгасан 42.768 захидал тус бүрт нь 9 жил хорих ял оноосон нь 384.912 жил болсон юм. Гэвч эцэст нь тэрээр 14 жил 2 сарын ял эдэлжээ.

Эх сурвалж : bunny.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих