МАН-ын гишүүд махны экспортын талаар Р.Бурмаа сайдад асуулга тавилаа

4qn4216pknbpaet2odfmf0uea8 МАН-ын гишүүд махны экспортын талаар Р.Бурмаа сайдад асуулга тавилаа

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой санал санаачилгыг Ерөнхий сайдад хүргүүлж, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж хэвлэлийн бага хурал хийж байсан. Энэхүү бодлогынхоо хүрээнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ нар махны экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр бодитой ямар ажил хийж хэрэгжүүлж байгаагаа олон нийтэд мэдээлэхийг хүссэн таван зүйл бүхий асуулгыг Хүнс, хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаад тавилаа.

Махны экспорт 2014 онд 1.8 мянган тонн болж буурсан нь 2010 оны экспортын хэмжээнээс 13.2 дахин бага үзүүлэлт юм. Тиймээс уг асуулгад хөлөөр нь мал гаргах, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа, мах экспортлох давуу эрх бүхий монополь “Монгол мах” корпораци төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах болсон шаардлага, үндэслэл, тооцоо судалгааг ирүүлэхийг онцлон дурджээ. Мөн малын гаралтай түүхий эдийн нөөц бэлтгэх, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон Хөгжлийн банкнаас олгосон зээл, эргэн төлөлт, үр ашгийн талаарх мэдээллийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд сонсгохыг салбарын сайдаас хүссэн аж.


URL:

Сэтгэгдэл бичих