НИТХ-ын ээлжит хуралдаан түр хойшиллоо
НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан өнөөдөр эхэлж, хуралдаанаар “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”, нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох, НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын зүгээс эхний хоёр асуудлаар завсарлага авлаа.
Ингэснээр НИТХ-ын ээлжит хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний Мягмар гараг хүртэл түр хойшлогдлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Нийслэлийн иргэд сонголтоо хийсэн. Сандуйн эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн, эрч хүчтэй залуучуудын баг-д үнэмлэхүй ялалтыг өгсөн. Сандуйгийн энэ баг ирэх 4 жилд Нийслэлийг авч явна. Дэлхий дахинаа хөгжлийн хурд маш өндөр болсон өнөө үед бодитой юм хийж гавъяа ч байгуулаагүй, гай ч тариагүй, Нийслэлийн хөгжлийн бодлогыг боловсруулалцаж, иргэдэд танилцуулан хүргэхэд оролцоогүй, санаа нийлсэн өөрийн баг-гүй, өндөг шиг өөгүй нөхдүүд Улаанбаатарыг удирдаж хөгжүүлэхгүй, сонгуульд ялалт багынхны дэмжлэгийг авч чадахгүй.
Наадамд өөрийн биеэр амжилттай барилдаж давсан хүн цол авдаг. Бат-Үүлийн баг ялна гэдэгт итгэл төгс байсан учраас Нийслэлийн захирагчаар улируулан сонгож байгаагаа АН-ын НИТХ-ын төлөөлөгчид сонгуулиас өмнө зарласан. Ялсан багийн тэргүүнийг сонгох нь дэлхийн жишиг.
Нийслэлд Бат-Үүлийн баг ялагдана гэж зүүдлээгүй МАН-ын томчууд залуучуудаа сонгуулийн үед хаясан. Ялахгүй юм чинь яахав туршлага хуримтлуулж л байг гээд орхисон.
Хэрэв Нийслэлийн иргэдийн сонголтыг хүндлэлгүй, НИТХ-ын сонгуульд залуусаа удирдан үнэмлэхүй ялалт байгуулсан залуу дарга Сандуйг Нийслэлийн засаг даргаар сонголгүй НИТХ-ын сонгуульд оролцоогүй,өөрөөр хэлбэл улстөрийн наадамд барилдаагүй, ялахад хуруу ч хөдөлгөөгүй ямар нэгэн өөр улстөрч-утсан хүүхэлдэйг сонговол ирэх 4 жилд УБ хот хөгжихгүй.
Бат-Үүлийн тогтоож чадсан хотын бие даасан бодлого бүрэн алдагдана.
УБ нь 76 далд-гар болон МАН-ын олигархуудын зууш, хэрүүлийн алим болно гэсэн үг. Бусдын ялалтыг бэртэгчид-хор найруулагчид булаан авдаг буруу жишиг тогтоно. Түүхэнд хараар бичигдэн үлдэнэ. Элбэгдоржийг хөдөөнөөс ирж амжаагүй байхад Энхсайхан хор найруулж ерөнхий сайд болсон байдаг хэмээн бичэгддэг шиг. Эсвэл бас Мөнхбаярын үед хотын удирдлагыг хэрхэн…