Олон улсын дөрвөн нислэг хойшлогдлоо
Анхны цас орсон цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн МИАТ өнөөдрийн дөрвөн нислэгээ хойшлуулаад байна.
Тодруулбал, Берлин-Москвагийн нислэг хойшлогдон Улаанбаатарт 23.45 цагт буухаар болсон байна. Харин Хонконгийн нислэг 17.45, Ханбогдын нислэг 22.45 цаг хүртэл хойшлогджээ. Мөн Бээжингийн нислэг тус тус хойшлогдоод байгаа аж.
Харин Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр салхи шуурга ширүүсээгүй, нойтон цас л орж байгаа учраас орон нутгийн зам хааж, тээврийн хэрэгсэл хязгаарласан зүйл байхгүй гэв.
М.Март
URL: