Аналог цацалтуудыг салгаж эхэлнэ
Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийг аналог форматаар цацаж байгаа станцуудыг маргаашнаас эхэлж унтраах гэнэ. Улаанбаатар хотод аналог системээр телевизээ үзэж буй 100 орчим мянга байгаа аж.
Цаашид аналог цацалтыг Улаанбаатар хотын зарим хэсэг улмаар болон Баян-Өлгий, Ховд, Увс аймагт цөөн тооны байршилд унтраах юм. Өнгөрсөн 2014 оны долдугаар сарын 31-нээс эхэлсэн аналог цацалтыг тоон систем болгох ажил хамгийн сүүлийн шатандаа ороод байгаа нь энэ бөгөөд ирэх нэгдүгээр сар гэхэд дуусах ажээ.
URL: