Баар, цэнгээний газруудад гэмт хэрэг гарах нь ихэсчээ
Энэ сарын 26-29-ний өдрүүдэд нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан 12, хулгай 11, хүчин нэг, дээрэм дөрөв, танхайн 22 хэрэг гарсан байна. Уг хэрэг зөрчлүүд ихэвчлэн баар цэнгээний газар болон зочид буудал, ахуйн хүрээнд үйлдэгджээ. Түүнчлэн энэ өдрүүдэд зам тээврийн ослын 166 хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь нийслэлд хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой ажээ. Мөн иргэдийн хувьд гарцаар гарахгүй, машинд шүргүүлэх, шөнийн цагаар гэрлээ шилжүүлээгүйн улмаас осол аваар гарах нь ихэссэн байна. Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд харуул хамгаалалтгүй газар автомашинаа тавьснаас үүдэн машинаасаа эд зүйлээ алдах, машинаа хулгайд алдах гэмт хэрэг ихэсчээ. Одоогийн байдлаар дөрвөн машин алдагдаад байна.
Э.Болоржин
URL: